ОЮУТНЫ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Огноо: 2026-10-27
ОЮУТНЫ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ОЮУТНЫ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын газрын Гадаад хэлний институтээс “Гадаад хэлийг бие даан суралцахад хиймэл оюун ухааны нөлөөлөл” сэдэвт оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Тус хурлын зорилго нь гадаад хэлний бие даасан сургалтын үйл явцад хиймэл оюун ухааныг ашиглах боломж, үр нөлөө, арга барил, туршлагыг олон улсын түвшинд хэлэлцэн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд оршино.

Хуралд дотоодын болон гадаадын их, дээд сургуулийн оюутан, сонсогч, суралцагчид оролцох боломжтой бөгөөд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.90)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook