L O A D I N G
logo

Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын алба

ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН АЛБА

Бүтэц, бүрэлдэхүүн:
Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/133 дугаар тушаалаар Их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын албыг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын харьяанд шинээр байгуулсан. Тус алба нь Эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдмийн болон хамгаалуулах зөвлөл хариуцсан ахлах мэргэжилтэний 2 орон тоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/132 дугаар тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Дотоод хэргийн их сургуулийн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Чиг үүрэг:
Эрдэмтэн нарийн бичгийн ажлын алба нь “Дотоод хэргийн их сургуулийн дүрэм”-д заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: -магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу зохион байгуулах; -эрдмийн зөвлөлийн хурлаар тухайн жилд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөр хэлэлцүүлэх судалгааны ажлын хуваарийг гаргах, хэлэлцүүлэн батлуулах хэрэгжилтийг хангах; -эрдмийн зөвлөл болон Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааны явцыг баримтжуулах, шийдвэрийн хэрэгжилтыг хангах ажлыг зохион байгуулах; -магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах; -эрдмийн цол, эрдмийн хүндэт цол олгох, хүртээх асуудлыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх; -эрдмийн зөвлөл болон магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой албан хэрэг хөтлөх, ажлыг зохион байгуулах; -эрдмийн зөвлөлийн тухайн жилийн тайланг гаргаж, үр дүн гишүүдийн оролцоо, идэвхийг үнэлүүлэх; -бүрэлдэхүүн харьяа сургууль, мэргэжлийн тэнхимийн профессорын судалгааны багуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллах; -багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилтай холбоотой тодорхой асуудалыг Их сургуулийн удирдлагад уламжлан шийдвэрлүүлэх ; -багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явцад бүрэлдэхүүн болон харьяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгээр дамжуулан хяналт тавиж, үр дүнг тооцох; -эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээл, судлаач, багш шалгаруулах, урамшуулах асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх; -үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах; -хууль зүй дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарт хуримтлагдсан гадаад орны туршлагыг судлах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.
 
ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН АЛБА