L O A D I N G
logo

Биеийн тамир, албаны бэлтгэлийн төв

Биеийн тамир, албаны бэлтгэлийн төв

 
 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 241 дүгээр тогтоолоор Нийгмийн аюулаас хамгаалах яамны ЦТДС-ийг Цэргийн дээд сургууль болгон өргөтгөхөд тус тэнхим нь “Биеийн тамирын тэнхим” нэртэйгээр анх байгууллагдсанаас хойш “Биеийн тамирын тэнхим”, “Албаны спортын тэнхим”, “Албаны ба авто бэлтгэлийн тэнхим”, “Бие хамгаалах бэлтгэлийн тэнхим”, “Албаны бэлтгэлийн тэнхим”, “Биеийн тамир, спорт- сургалтын алба” нэртэйгээр сургалтын үйл ажиллагаа  тасралтгүй явуулж ирсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны “Дотоод хэргийн Их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/133 дугаар тушаалаар Биеийн  тамир, албаны бэлтгэлийн төв нь шинэчлэн батлагдсан.
Зорилго:
  • Суралцагчдад мэдлэг, чадвар, дадал олгох, спортын шинжлэх ухааны тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэх
  • Сургалтын орчныг сайжруулж сургалтын чанарт ахиц гаргах
Зорилт:
  • Сонсогчдын биеийн хүч хэрэглэх, гардан тулааны техник тактикийг эзэмшүүлэх
  • Сонсогч суралцагч, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх
Төвийн бүрэлдэхүүн:

 
  • Төвийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D) профессор цагдаагийн хурандаа С.Хаянгарваа
  • Төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Жаргалсайхан
  • “Соёмбо” спорт сургалтын багийн ахлагч, цагдаагийн хурандаа- Д.Рагчаа
  • Ахлах багш, дэд хурандаа- Ч.Жаргалсайхан
  • Ахлах багш, хошууч- А.Төмөр
  • Ахлах багш, хошууч- Х.Түвшинтөгс
  • Ахлах багш, хошууч- Х.Оналбек
  • Ахлах багш, ахмад- Ё.Отгонбаяр
  • Багш, хошууч- С.Эрдэнэбат
  • Багш, ахмад- О.Энхбат
  • Багш, дэслэгч- Б.Сарнайсүрэн
  • Заал техник хариуцсан туслах ажилтан, дэд ахлагч- Д.Түмэнцэцэг нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Тус төвд:
Монгол Улсын гавьяат багш-1
Боловсролын магистр-5
Цэргийн ухааны магистр-1
Эрх зүйн магистр-2
Хууль зүйн магистр-1
Олон Улсын хэмжээний мастер-7
Спортын мастер-4 ажиллаж байна.
Секц, дугуйлан:
  • Төвийн зөвлөх профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа- Гардан тулаан
  • Ахлах багш, дэд хурандаа Ч.Жаргалсайхан- Байлдааны самбо, Жудо
  • Ахлах багш, хошууч А.Төмөр- Сагсан бөмбөг
  • Ахлах багш, хошууч Х.Түвшинтөгс- Сагсан бөмбөг
  • Ахлах багш, хошууч Х.Оналбек- Гардан тулаан
  • Ахлах багш, ахмад Ё.Отгонбаяр- Жиюү-жицү, Гардан тулаан
  • Багш, хошууч С.Эрдэнэбат- Таеквондо
  • Багш, ахмад О.Энхбат- Киокушинкай карате, Кудо
  • Багш, дэслэгч Б.Сарнайсүрэн- Волейбол
  • Заал техник хариуцсан туслах ажилтан, дэд ахлагч Д.Түмэнцэцэг- Волейбол
Ном сурах бичиг, гарын авлага:
  • С.Хаянгарваа “Цэрэг, цагдаагийн сургуулиудын бие хамгаалах сургалт түүнийг боловсронгуй болгох асуудал” 2020 он
  • С.Хаянгарваа “Гардан тулаан бие хамгаалах арга зүй” 2014 он
  • Д.Жаргалсайхан, Х.Оналбек “Гардан тулааны тэмцээний дүрэм” 2019 он
  • А.Төмөр, Х.Түвшинтөгс “Биеийн тамирын дасгалын гарын авлага” /Гимнастик/ 2016 он
  • О.Энхбат “Кудогийн спортод анхлан суралцагчдад зориулсан гарын авлага” 2016 он