ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/133 тоот тушаалаар “Чанарын баталгаажуулалтын төв”-ийг төвийн эрхлэгч-1, ахлах мэргэжилтэн-2 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Тус төв нь “Чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн дагуу төрөөс хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, Их сургуулийн хөгжлийн стратеги хөтөлбөр, “Чанарын баталгаажуулалтын гарын авлага”, “Чанарын баталгаажуулалт хийх журам”, “Судалгааны журам”, “Хөтөлбөрийн үнэлгээний журам”-д нийцэн үйл ажиллагаагаа явуулж байна.
ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТӨВИЙН ЗОРИЛГО:
Монгол Улсын хууль зүй, аюулгүй байдлын салбарын хүний өөцийн хөгжлийн чанарыг эрхэмлэсэн, суралцахуйн бүхий л үйл явцад чанарын удирдлагын соёлыг төлөвшүүлсэн, олон улсын чанарын стандартыг хангасан их сургууль байна.
ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТӨВИЙН ЧИГ ҮҮРЭГ:
- Их сургуулийн өөрийн үнэлгээний тайлан боловсруулах ажлыг бүрэдэхүүн, харьяа сургууль, тэнхим, профессорын баг, багш, ажилтнуудын хамт хийж гүйцэтгэх
- Бүрэлдэхүүн, харьяа сургууль, тэнхим, профессорын багуудад сургалтын чанарын үйл явцаа сайжруулахад нь туслах, мэргэжлийн зөвлөгөө өгөх
- Сургалтын чанарын үндэсний болон олон улсын шалгуур, шаардлагыг Их сургуулийн үйл ажиллагаанд тусган хэрэгжилтийг хангаж ажиллах
- Их сургуулийн сургалтын чанарын үйл явцад хяналт-шинжилгээ хийх
- Хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулах
- Сургалтын чанарын мэдээллийн сан үүсгэх, Их сургуулийн удирдлага, алба, нэгжийг мэдээллээр ханган ажиллаж байна.