L O A D I N G
logo

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хэлтсийн дарга, дотоод хяналт, шалгалт хариуцсан ахлах офицер, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах офицер, санхүүгийн хяналт, шалгалт хариуцсан ахлах офицер, нийт 4 ахлах офицерын орон тоотойгоор Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн зардлын үр дүнг дээшлүүлэх, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, хяналт тавих, зөвлөмж өгөх үндсэн чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 
  • Хууль тогтоомжийн болон Их сургуулийн бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, үндэсний  хөтөлбөрийн үр дүнд явцын болон гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж,  үнэлгээ дүгнэлт, зөвлөмж өгөх;
  • Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөж байгаа төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт явц, үр дүнд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
  • Их сургуулийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, бүтцийн нэгжүүдийн  улирал, хагас жил, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
  • Их сургуулийн бие бүрэлдэхүүний хууль, дүрэм, журам зөрчсөн тухай  гомдол, мэдээллийг бүрэлдэхүүн болон харьяа сургууль, бүтцийн нэгжийн  удирдах албан тушаалтнаас шалган шийдвэрлэсэн дүнд маргаан үүссэн тохиолдолд Их сургуулийн захирлын шийдвэрээр албаны шалгалтыг явуулах, дүнг Их сургуулийн захиралд танилцуулж шийдвэрлүүлэх;
  • Бүрэлдэхүүн болон харьяа сургууль, бүтцийн нэгжийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг санхүү, аж ахуйн тооцооны үйл ажиллагаанд баримтлан ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, төрийн өмч, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах;
  • Их сургуулийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлд суурилсан дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэлийн сан бүрдүүлэн, эрсдэлийг сааруулах, арилгах чиглэлээр ажил зохион байгуулах саналыг Их сургуулийн захиралд танилцуулж шийдвэрлүүлэх;
  • Хичээлийн болон дотуур байр, хээрийн сургалтын хотхонд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан зохион байгуулах.