L O A D I N G
logo

Санхүү, төлөвлөлтийн хэлтэс

САНХҮҮ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

 
Хэлтсийн зорилго: Дотоод хэргийн их сургуулийн хөгжлийн стратеги, чиг хандлагыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн төсвийг оновчтой хуваарилах, санхүүжүүлэх, бүртгэх, хяналт тавих, тайлагнах, баталгаажуулах үйл ажиллагааг хууль, эрх зүйн  хүрээнд зохион байгуулахад оршино.   
Хэлтсийн чиг үүрэг: Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагааны стратеги хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, үндсэн чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд: 
  • Чиг, үүрэгт тусгагдсан ажлуудыг Монгол Улсын “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Шилэн дансны тухай” хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, бусад актыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх; 
  • Их сургуулийн хөгжлийн стратеги хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг бодитой тодорхойлох, төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, бүх төрлийн мэдээ, мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд гаргаж өгөх;
  • Их сургуулийн төсөв, дунд хугацааны төсвийн төсөөллийг хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглүүлэн тооцоо, судалгааг боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яаманд хуульд заасан хугацаанд хүргүүлж, хянуулан, батлуулах;
  • Төрийн өмчийн хорооны бүртгэлийн мэдээллийн санд Их сургуулийн үндсэн хөрөнгийг нэр төрлөөр нь нэгтгэн  байршуулах, “Өмч эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд бүртгэлээр хяналт тавих;
  • Их сургуулийн санхүүгийн тайлан тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг хуульд заасан хугацаанд гаргах;
  • Их сургуулийн вэб сайтад хариуцсан чиглэлээр нийтэд хамааралтай материалуудыг байршуулж, төсвийн гүйцэтгэл, зарцуулалтын ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах;