L O A D I N G
logo

Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультет

Цэргийн албаны зохион байгуулалт-Тусгай факультет

Түүхэн замнал
 БНМАУ-ын Ардын их хурал, Сайд нарын Зөвлөл /хуучин нэрээр/-ийн  1933 оны 08 дугаар тогтоолоор Дотоодыг хамгаалах газрын “Дунд сургууль”  байгуулах шийдвэр  гарч, ДХГ-ын даргын 1934.12.11-ний өдрийн 450 тоот тушаалаар сургуулийн захирлыг томилж, бүтэц  орон тоог баталснаар “Төв” сургууль үүсэн байгуулагдсан.  Энэ  цагаас “Штаб”, “Штабын тоо бүртгэлийн алба”, штабын туслах орон тоотойгоор Цэргийн тусгай дунд сургуулийн штаб, НАХЯ-ны цэргийн дээд сургуулийн штаб, Цагдан сэргийлэхийн дээд сургуулийн штаб, Цагдаагийн дээд сургуулийн штаб, Сургалт ёс зүйн хэлтэс, Цагдаагийн академийн “Ёс зүйн алба”, “Дэг журам, соёл хүмүүжлийн алба”, “Захиргаа дэг журам, соёл хүмүүжлийн алба”, ДХИС-ийн Штаб, ЁЖББГ, ХСИС-ийн Штаб, ЁЖББГ нэртэйгээр 13-29 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэргийн  хэргийн мэдлэг олгох, цэрэгжилч  жагсаалч байдлыг сайжруулах, сахилга дэг журам сахиулах, соёл хүмүүжлийн ажлыг төлөвлөгөөний дагуу  явуулж үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж иржээ.
Тус газарт 1934-1970 онуудад  даргаар нь  Д.Артаасэд, Ц.Мижид, Ж.Хорлоо, Ц.Дэмидагва, дэд хурандаа С.Хүүжий,  Б.Цэдэн-Иш / хожим нь НАХЯ-ны орлогч сайд БНМАУ-ын гавьяат хуульч, дэд доктор, дэслэгч генерал, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд/, тухай үеийн сумангийн даргаар Балдан, Ю.Зундуй, А.Тунгаа, Д.Намдаг, салаа курсын даргаар Ж.Зундуй, Жүгдэр, Доржгочоо, Б.Халтар, Т.Самбуу, Ч.Ёндон нар ажиллаж байжээ.
1970-1990 онд тус газрын даргаар дэд хурандаа П.Ишжамц, хошууч  Ж.Дашням, дэд хурандаа Бямбаа, Д.Бямбажав, дэд хурандаа Ж.Эрдэнэ-Ундрах нар ажиллаж байжээ.
БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 09 дүгээр 28-ны өдрийн 292 дугаар тогтоолоор хуулийн салбарын 4 жилийн сургалттай болгон ротын зохион байгуулалтад оруулснаар  хуулийн ротын даргаар хошууч Б.Батбуян, 1974-1982 онуудад НАХЯ-ны ЦД, ЦТДС-ийг ротын захирагчаар Г.Доржбал, Д.Шаравшагдар, дэслэгч  П.Чулуун, 1982-1986 оны НАХЯ-ны ЦДС-ийн ротын салбарын захирагчаар Т.Адъяа, хошууч Б.Батбуян, Ш.Доржбал, 1986 оноос хойш хошууч Батболд, Бат-Очир, дэд хурандаа Ж.Энхболд, дэд хурандаа З.Цэрэнбат, П.Энэбиш, дэд хурандаа З.Алтангэрэл, А.Мэндбаяр, цагдаагийн хурандаа Б.Болд, Д.Батбаяр нар ажиллаж байсан байна.
Сургалт хариуцсан ротын захирагчаар Цагдаагийн хошууч О.Зоригоо, хошууч Дарамсэнгэ /асан/ цагдаагийн хошууч  Х.Батсүх, О.Доржпалам, С.Нямжав, А.Хонгор, ахлах дэслэгч Ц.Бямбацогт, хурандаа Б.Болд, Д.Батбаяр, ахмад Б.Ням-Очир, дэслэгч У.Алтанхуяг нар удирдан ажиллаж байсан.
Дэг журам, соёл хүмүүжлийн албаны даргаар 1990-2011 онд цагдаагийн хурандаа С.Энхсайхан, С.Бямбаа, Б.Болд, Л.Батбаяр нар, мөн штабын дарга бөгөөд ёс журам, бэлэн байдлын газрын даргаар хурандаа С.Энхсүх, цагдаагийн хурандаа Б.Ганзориг, цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, цагдаагийн дэд хурандаа М.Батбаяр нар ажилласан байсан.
2019 оноос тус газар нь Цэргийн албаны зохион байгуулалт-Тусгай факультет буюу Штабын зохион байгуулалтад орсон бөгөөд даргаар дэд хурандаа М.Мэнд-Амар ажиллаж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
 Цэргийн зохион байгуулалт-Тусгай факультет нь албаны бэлэн байдал, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, сонсогчийн байрны үйл ажиллагаанд хяналт тавьж цэргийн мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангана.
Цэргийн албаны зохион байгуулалтын хүрээнд:
Их сургуульд цэргийн албыг зохион байгуулах тухай захирамжийг гаргаж, хэрэгжилтийг хангуулах;
Их сургуулийн аюулгүй байдлыг хангуулах, харуул, хамгаалалтыг цэргийн дүрэмд заасны дагуу зохион байгуулах,  үр дүнг тооцох;
Цагийн хуваарь, өдөр тутмын үйл ажиллагаа, сахилга, дэг журам, албаны бэлэн байдлыг хангах
үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, шуурхай удирдлагаар хангах;
Бие бүрэлдэхүүний цэргийн албаны зохион байгуулалт, сахилга бат, дэг журам, харуул хамгаалалтын дүнг сар бүр гаргаж, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох;
Дамжааны захирагч-багш нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих;
Сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх зэвсэг, тусгай хэрэгслийн тоо, чанар, аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах;
Их сургуулийн захирлыг цэргийн албаны зохион байгуулалтад хамаарах үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, өгсөн үүрэг чиглэлийг нэгжүүдэд шуурхай хүргэх; холбогдох арга хэмжээг зохион байгуулах;
Их сургуулийн туг, одонгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, туг залах, оруулах, байрлуулах ажиллагааг зохион байгуулах;
Цэргийн албаны болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг зохион байгуулах.
Сонсогчийн байранд зохион байгуулах ажлын хүрээнд:
Цэргийн дотоод албаны дүрмээр тогтоосон дотоод албыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, Цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэх, захирах, захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдүүлэх;
Сонсогчийн байрны өдөр тутмын цагийн хуваарь, дотоод  дэг журмыг тогтоож, ягштал мөрдүүлэх;
Сонсогчийн ёс суртахуун, хүмүүжлийн асуудалд хяналт тавьж, цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх;
Бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдлыг тогтоох төрөл бүрийн арга хэлбэрүүдийг ашиглан сэтгэл зүйн тандалт судалгаа авах, дүн шинжилгээ хийх, удирдлагыг мэдээллээр хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
Сонсогч бүрэлдэхүүнд мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажил, биеийн тамир, цэрэгжилтийн спортын уралдаан, тэмцээнийг удирдан зохион байгуулах;
Бие бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох, бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангах талаар тодорхой арга хэмжээ авч, үр дүнг тооцох;
Өдөр тутмын үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлын стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх, эрүүл ахуйн дэглэмийг сахиулах;
Сонсогчийн байрнаас чөлөөгөөр явагчдад хувцасны үзлэг хийж, үүрэг чиглэлээр ханган явсан ирсэн тухай бүртгэл хөтлөх, хяналт тавих;
Сонсогчийн байранд цэргийн дотоод албаны дүрэмд заасан хөтлөгдөх баримт бичгүүдийн хөтлөлт, ашиглалтад хяналт тавих зэрэг болно.
Бүтэц, зохион байгуулалт:
Цэргийн албаны зохион байгуулалт-Тусгай факультетын дарга бөгөөд Штабын дарга, Ёс зүй, сахилга хариуцсан ахлах багш, Цэргийн албаны зохион байгуулалт хариуцсан ахлах офицер-багш, Харуул хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицер, Соёл хүмүүжил, сэтгэл зүйн хангалт хариуцсан ахлах офицер, Зэвсэг хангалт хариуцсан ахлах офицер, Зэвсгийн мастер, түгээгч, Шуурхай жижүүр, Туслах жижүүр, Сонсогчийн байрны жижүүрийн офицер, Дамжааны захирагч багш зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.