L O A D I N G
logo

Танилцуулга

Мэдээлэл-технологи, хөгжлийн газар нь сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл технологи, холбооны хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэх, соёл, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг явуулж байна. 

Хөгжилд хамтдаа тэмүүлье

Мэдээлэл технологийн алба

  • Их сургуулийн програм хангамжийн хэрэгцээг судлан, шинээр хөгжүүлэх, нэвтрүүлэх, хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
  • Их сургуулийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, серверийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах;
  • Их сургуулийн гадаад, дотоод сүлжээний хэвийн ажиллагаа, төлөвлөлт, суурилуулалт, аюулгүй байдлыг хангах;
  • Их сургуулийн радио холбоо, суурин утасны хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ, аюулгүй байдлын хангах;
  • Их сургуулийн камерын хяналтыг хэрэгцээнд нийцүүлж суурилуулалт хийх, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах;
  • Албан хаагчдын албаны хэрэгцээнд ашиглаж байгаа компьютер түүний дагалдах хэрэгслийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах;
  • Олон нийтийн цахим сүлжээ, компьютер түүний дагалдах хэрэгсэл, програм хангамжийн зөв зохистой хэрэглээний талаар Их сургуулийн бие бүрэлдэхүүнд мэдлэг, мэдээлэл олгож, хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангуулах;
  • Алба хаагч, ажилчдыг тухайн албан тушаалдаа нийцсэн  мэдээлэл -технологийн мэдлэг, ур чадвартай эсэхийг шалгаж үнэлэх, шаардлагатай тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор алба хаагч ажилчдын албаны цахим хэрэгсэлд үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор үүрэг, чиглэл өгөх;

Соёл, олон нийттэй харилцах алба

  • Их сургуулийн түүхэн үйл явдлуудаар музейн сан хөмрөгийг баяжуулах, хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж, нийтийн хүртээл болгох;
  • Их сургуулийн үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар сурталчлан таниулах, иргэд олон нийтийн хүртээл болгох ажлыг удирдан зохион байгуулах;
  • Бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, албаны соёлд сургах чиглэлээр соёл, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах;
  • Сонсогч, суралцагчид, албан хаагчдын хөгжлийг дэмжиж, авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах; 


Сургалтын кино студи
  • Сургалтын видео хэрэглэгдэхүүн бэлтгэх ажлыг зохион байгуулж, цахим сургалтын материалыг нэмэгдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх;
  • Телевизийн мэдээ, зорилтот нэвтрүүлэг бэлтгэх, видео танилцуулга бэлтгэж, Их сургуулийн мэдээллийн бие даасан байдлыг хангаж ажиллах;
  • Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, олон талт үйл ажиллагааг баримтжуулж, гэрэл зураг, дүрс бичлэгийн цахим санг баяжуулан, сургалт, судалгааны эргэлтэд оруулах.


Хэвлэх үйлдвэр
  • Хэвлэх цех нь эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
  • Ном, сурах бичиг, гарын авлага хэвлэх, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, хууль тогтоомж, эрхийн актуудыг олшруулах үүрэгтэй ажиллахаас гадна хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгжийн захиалгаар хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлж, Их сургуульд санхүүжилт бүрдүүлж болно.
  • Төлбөртэй хэвлэх хэвлэлийн бүтээгдэхүүний жишиг үнийг зах зээлийн дундаж ханштай уялдуулан Их сургуулийн захирлын тушаалаар жил бүр шинэчлэн батлуулж, мөрдөж ажиллах.