L O A D I N G
logo

Хангалт үйлчилгээний газар

Хангалт үйлчилгээний газар

Хангалт үйлчилгээний газар нь Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тасралтгүй, бүрэн, чанартай явуулах, таатай орчинг бүрдүүлэх, материаллаг баазаар хангах, эрдэмтэн, багш, ажилтан, сонсогчдын ажиллаж суралцах нөхцөлийг сайжруулах чиг үүргийг Барилга засварын алба, Хангалтын алба, Авто техникийн алба, Эрүүл мэндийн төв гэсэн нэгжтэйгээр зохион байгуулан ажиллаж байна.
Барилга засварын алба нь Их сургуулийн барилга, байгууламжуудын сантехникийн шугам сүлжээний ашиглалт их ба урсгал засварын ажлыг хариуцан хэрэгжүүлдэг.
Хангалтын алба нь алба хаагч, ажилтан, суралцагч, дотуур байранд байрлаж буй сонсогчдод батлагдсан олон нэр төрлийн хоолоор, хөнгөн шуурхай үйлчлэх, бие бүрэлдэхүүнийг нормын дүрэмт хувцас, бусад хэрэглэлээр хангах ажлыг зохион байгуулж, хээрийн дадлага сургалтын үед хүнсний хангалтыг хээрийн гал тогооны хэлбэрээр зохион байгуулах, Их сургуулийн  байрлалын нутаг дэвсгэрийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж хэрэгжүүлдэг.
Авто техникийн алба нь Их сургуулийн үйл ажиллагааны шуурхай бэлэн байдлыг хангах, сургалт, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, хүн болон ачаа тээврийн хэрэгсэл, бусад механизмын ашиглалт, эзэмшилт, шатах тослох материалын хадгалалт хамгаалалтад хяналт тавих, галын аюулгүй байдлыг хангах, авто техникийн инженерийн бодлого, жолоодлогын дадлага сургалтыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Эрүүл мэндийн төв нь  багш, албан хаагч, ажилчид, сонсогч, суралцагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бие бүрэлдэхүүний өвчлөлтийн статистик судалгаа гаргаж, тэдний дунд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, улсын болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч нийт бие бүрэлдэхүүнд урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо зохион байгуулах, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар санамж, гарын авлага, мэдээлэл бэлтгэх,  сургалт явуулах, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй ажиллаж байна.