L O A D I N G
logo

Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХҮРЭЭЛЭН

Алсын хараа
 
Үндэсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулагч, эрдэм шинжилгээ, инновацийн түшиц хүрээлэн болно.
 
Эрхэм зорилго
 
Бүтээлч санааг дэмжиж, шинэ мэдлэгийг цогцлооно.
 
Чиг үүрэг
 
  • Шинжлэх ухаан, технологийн үндэсний болон олон улсын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, технологи дамжуулах, нутагшуулах, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Их сургуулийн захиралд тайлагнах;
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын болон Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлыг сайжруулах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын инновацийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох;
  • Хүрээлэн, судалгааны төвүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт арга хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах, судалгааны арга зүйн сургалтыг танин мэдэхүйн сургалтыг албан хаагчдын дунд зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын чанарыг дээшлүүлэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, багш, судлаачийн чансаа тогтоох, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэл тооцох ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын агуулга, арга хэлбэр, чиглэлийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг сонгох;
  • Мэргэжлийн чиглэлээр бий болсон сүүлийн үеийн ололт, амжилт, дэвшилтэт аргыг судалгаа, боловсруулалтын ажилд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
  • Судалгааны мэргэшсэн баг бүрдүүлж захиалгат судалгааны ажил явуулах, сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангах, хууль сурталчлах;
  • Шинжлэх ухаан, технологийн сан, гадаад улс орон, олон улсын байгууллагын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судлаачдыг хөгжүүлэх, эрдэмжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, мэргэжлийн ном бүтээл туурвих, үнэлэх ажлыг зохион байгуулах;
  • Онол-арга зүйн хянан магадлагаа бүхий сэтгүүл эрхлэн гаргах ажлыг зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах.
  •  
 
Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн нь эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны 2 хүрээлэн, 4 төвтэй. Их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал тус хүрээлэнгийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэдэг бөгөөд салбар хүрээлэн болон төвийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нийт 18 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
 Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал бөгөөд Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ
  • Судлаач, ахмад Ж.Болормаа
  • Эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Мөнхдорж
  • Эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн ахмад Б.Мөнхсэргэлэн
  • Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрхлэгч, цэргийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд
  • Эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, дэд хурандаа Б.Зулбадрах
  • Эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч Б.Даядан-Эрмэд
  • Эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Дөлгөөн
  • Инновацийн төвийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Т.Очирбат
  • Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажилтан-багш, дэслэгч Б.Ганзагас
  • Эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч О.Уулзахжаргал
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), хурандаа Б.Алтангэрэл
  • Эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Б.Жаргалзаяа
  • Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч, биологийн ухааны доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Даваа
  • Эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон
  • Эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн хошууч О.Одонтуяа
  • Гамшиг судлалын төвийн эрхлэгч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Ph.D), хошууч Н.Батсайхан
  • Эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Г.Золжаргал