L O A D I N G
logo

Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар

СУРГАЛТЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/132 дугаар тушаалаар батлагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Сургалт эрхэлсэн дэд захирлын удирдлагад сургалтын үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулагдсан.

Тус газар нь сургалтын нэгдсэн бодлогыг тодорхойлж, бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан, захиалагч агентлаг, байгууллагын эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүх шатны сургалтын чанар, хөтөлбөрийн агуулга, тогтолцоо, арга хэлбэрийг олон улсын боловсролын стандартын дагуу боловсруулж хэрэгжүүлэх, чиглэлийг тодорхойлох, хөгжүүлэх, суралцагчдад ээлтэй сурах орчныг бүрдүүлэн ажиллахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар нь Их сургуулийн багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, зорилтод хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх, боловсрол судлалын сургалт судалгаа эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, багшлах бүрэлдэхүүний хүний нөөцийг бэлтгэх чиг үүрэгтэй ажиллах сургалт судалгааны Багшийн хөгжлийн төв, Сургалтын видео хэрэглэгдэхүүн бэлтгэх ажлыг зохион байгуулж, цахим сургалтын материалыг нэмэгдүүлэх, Их сургуулийн мэдээллийн бие даасан байдлыг хангаж, дүрс бичлэгийн цахим санг баяжуулан, сургалт судалгааны эргэлтэд оруулах Цахим зайн сургалтын төв гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  
Ажлын чиг үүрэг:
  • Сургалтын нэгдсэн бодлогын хэрэгжилтыг хангах, сургалтын чанарын баталгаажуулалтыг хариуцах.
  • Сургалтын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
  • Сургалтын хөтөлбөрийг түүнд тавигдах шаардлага, стандартад нийцүүлэн боловсруулах, шинээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах.
  • Сургалт, бүртгэл мэдээлэл, элсэлт, шилжих хөдөлгөөн, төгсөлт, багшийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
  • Багш нарын сургалтын цагийн ачаалалд хяналт тавих, тооцох, үнэлэлт дүгнэлт хийж, цаашид сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллах.
  • Багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх.
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, сургуулийн анги танхимын хуваарилалт, хичээлийн хуваарь хийх, сургалтын төлөвлөгөөний биелэлт, чанарт хяналт тавих.
  • Бүх шатны сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, магадлан итгэмжлүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах.
  • Дээд боловсролын зэрэг олголтыг зохион байгуулж, диплом олголт хийж, хяналт тавих.
  • Боловсролын мэдээллийн нэгдсэн сан, их сургуулийн сургалтын удирдлага,  мэдээллийн сан, цахим сургалтын мэдээллийн санг үүсгэх.
  • Бүхий л төрлийн тодорхойлолтыг гаргаж өгөх үйлчилгээ үзүүлэх.
  • Сургалтын видео хэрэглэгдэхүүн бэлтгэх ажлыг зохион байгуулах.
  • Телевизийн мэдээ, зорилтод нэвтрүүлэг бэлтгэх, танилцуулга, Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, олон талт үйлчилгээг баримтжуулах.