L O A D I N G
logo

НИЙГМИЙН АЖИЛ

“НИЙГМИЙН АЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнч шударгаар хамгаалах, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлэгсдийг нийгэмшүүлэх ажил үүргийг хэрэгжүүлэхэд  шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай албан хаагчийг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Нийгмийн ажлын онол, хууль зүйн мэдлэг олгож, нийгмийн бүлгүүдийн онцлогт тохирсон үйлчилгээний арга замыг тодорхойлох, нийгмийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлж, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, хүмүүсийн харилцаан дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэн хүний хөгжлийг дэмждэг, тэдний сайн сайхны төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэл төлөвшилтэй байх;
  • Нийгмийн тодорхой бүлгүүдэд үзүүлэх үйлчилгээний арга зүй, микро, макро түвшинд явуулах нийгмийн ажлын онцлог, зохион байгуулалт, хорих ял эдлүүлэх ажиллагаа, хорих байгууллагад явуулах нийгмийн ажлын үйлчилгээний талаар мэдлэг олгож, нийгмийн ажлыг судалгааны үндэслэлтэй зохион байгуулах, эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх чадвартай байх;
  • Нийгмийн ажлын судалгааны талаар мэдлэгтэй, судалгааны аргуудыг хэрэглэх чадвартай байх. Судалгааны болон нийгмийн ажлын практик мэдлэгийн янз бүрийн эх үүсвэрийг бүтээлчээр ашиглаж чаддаг, судалгааны олон талт байдалд зохицуулан ёс зүйн зөв шийдвэр гаргадаг байх;
  • Хоригдлын зан байдлын тодорхойлолтыг бичих, ХБ-ын Нийгмийн ажилд хөтлөх бүртгэл, судалгааг хийх;
  • Хорих ангид үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга зүй, ур чадварыг эзэмшсэн;
  • Ажил үүргээ цэргийн дүрэм, албаны хэм хэмжээний хүрээнд гүйцэтгэх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий офицерийн албан тушаалд ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд элсэлт авахгүй)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт