L O A D I N G
logo

МӨРДӨХ АЛБА-ЭРХ ЗҮЙ

“МӨРДӨХ АЛБА-ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Үндэсний аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, аливаа өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэхэд оршино.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
 
  • Үндэсний аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай
  • Цагдаагийн албаны мөн чанар, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг хангах тогтолцоонд эзлэх байр суурь, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, чиг үүргийн талаар судалж мэдсэн 
  • Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн
  • Төрийн албан хэрэг хөтлөх, эх хэлээрээ өөрийгөө илэрхийлэх хэл зүй, найруулга зүйн дүрмийг мэддэг, англи буюу сонгосон гадаад хэлээр анхан шатны мэдлэгт эзэмшүүлнэ.
  • Үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан
  • Мөрдөгчийн ёс зүй, сэтгэлгээний бүрэн төлөвшилтэй.
 
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
 
  • Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан дэслэгч цолтой мэргэшсэн офицер болно. 
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
 
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • Эрэгтэй 17-25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
 
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
 
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг 
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт