L O A D I N G
logo

ЦАГДААГИЙН АЖИЛ-ЭРХ ЗҮЙ

“ЦАГДААГИЙН АЖИЛ-ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, эрх зүйн болон зохион байгуулалт, технологи, арга зүйн өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийн хүрээг тодорхойлох, хүний хөгжлийн суурь ур чадварыг эзэмшүүлнэ.
  • Цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүй, цэргийн албаны суурь мэдлэгтэй, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшүүлнэ.
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, шалтгаан нөхцлийг судалж, арилгуулах, нөлөөллийн арга хэрэгсэл ашиглах, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шалгаж шийдвэрлэх чадварыг эзэмшинэ.
  • Гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөх арга, тактик, тусгай ур чадвар эзэмшүүлнэ.
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдох нийгмийн харилцааны зүй тогтолыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хууль сахиулах, мэдээллийн технологи, техник хэрэгсэл, сүлжээ, мэдээллийн санг ашиглах, тодорхой тохиолдлыг хууль хэрэглэн шийдвэрлэх чадвартай, цагдаагийн тангараг, мэргэжлийн нэр хүндийг ямагт дээдлэн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлнэ.
  • Олон нийтийн аюулгүй байдлын хангахад чиглэсэн төрийн болон албаны нууцад хамаарах тусгай ур чадвар, нууц хадгалах, хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.
  • Хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэх чадварыг эзэмшүүлнэ.
  • Цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн 3-р зэрэглэлийн ангилалд тавигдах чадварыг эзэмшүүлнэ.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан дэслэгч цолтой мэргэшсэн офицер болно.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • Эрэгтэй 17-25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт