L O A D I N G
logo

АЮУЛГҮЙ БАЙДАЛ (ДОТООДЫН ЦЭРЭГ)

“АЮУЛГҮЙ БАЙДАЛ” (ДОТООДЫН ЦЭРЭГ)  ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн аюулгүй байдлыг хангах Дотоодын цэргийн алба үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг эзэмшсэн, хуулиар хүлээлгэсэн чиг үүргүүдийг бие даан болон багаар гүйцэтгэх ур чадвартай, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, дотоодын цэргийн байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэшсэн албан хаагчийг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангах дотоодын цэргийн алба үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийн хүрээг тодорхойлох, ур чадварыг эзэмших;
  • Дотоодын цэргийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүй, цэргийн албаны суурь мэдлэгтэй, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвших;
  • Олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдох нийгмийн харилцааны зүй тогтолыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Дотоодын цэргийн алба үйл ажиллагааг оновчтой зөв шийдвэр гаргаж, бие даан болон багаар удирдан зохион байгуулахад шаардлагатай цогц чадамж, мэдлэг, ур чадвар эзэмшсэн, онцгой нөхцөл байдлын үед тактик, тусгай ажиллагааг удирдах офицерийн албанд ажиллах чадвартай, цэргийн тангараг, мэргэжлийн нэр хүндийг ямагт дээдлэн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чадвартай, олон нийтийн аюулгүй байдлыг хангах мэргэшлийн үйл ажиллагааны цогц чадамжийг бүрэн эзэмшсэн цэргийн дэслэгч цолтой дотоодын цэргийн мэргэшсэн офицер болно.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт