L O A D I N G
logo

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ – ЭРХ ЗҮЙ

“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ – ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Иргэн, захиргаа болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх талаар гарсан шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг гүйцэтгэх мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх хууль, шударга ёсыг дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэшсэн алба  хаагчийг бэлтгэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Нийгэм, хүмүүнлэг, эрх зүйн шинжлэх ухаан, хууль сахиулах албаны болон цэргийн хэргийн суурь мэдлэгийг эзэмшүүлэх, бие даан, багаар суралцах, өөрийгөө илэрхийлэх, эх түүх, соёл, уламжлалаа дээдлэх, эх оронч үзэл хандлага, сахилга, ёс зүйн хувьд эерэгээр үлгэрлэж чаддаг мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.
  • Эрх зүйн харилцааг задлан шинжлэх, дүгнэлт хийх, тайлбарлах, хэрэглэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах арга ажиллагаанд суралцуулан хүний эрх, эрх чөлөө, үйл ажиллагаандаа хууль дээдлэх шударга ёсыг баримтлах хандлагтай болно.
  • Иргэн, захиргаа болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын мөн чанар, онцлогийг танин мэдэх ур чадвартай болно.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, шийдвэр гүйцэтгэлийн олон талт үйл ажиллагааг хуулийн дагуу бие даан болон багаар хэрэгжүүлэх, хууль хэрэглэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх чадвартай болно.
  • Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааг хангахад төрийн болон албаны нууцад хамаарах тусгай ур чадвар, нууц хадгалах, хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.
  • Бие бялдрын хөгжлийн төвшин, хурд, хүчний чадвараа дээшлүүлж, цэргийн албан хаагчийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны бие бялдрын бэлтгэлжилтийн төвшин, стандартыг хангасан байна.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Иргэн, захиргааны  хэргийн шүүхийн шийдвэр болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх чиг үүрэг бүхий шийдвэр гүйцэтгэгч, тогтоол гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • Эрэгтэй 17-25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Захиалагч байгууллагын судлагаанд хамрагдсан байх;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
 
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт