L O A D I N G
logo

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭ-ЭРХ ЗҮЙ

 
“ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭ-ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд мөртэй ажиллах, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад шаардагдах эрх зүй, криминалистик, шинжлэн магадлахуйн мэдлэг, чадвартай, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэх, аливаа үйл ажиллагаанд шинжлэх ухаанчаар хандах хандлагатай мэргэшсэн албан хаагчийг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Эрх зүй, криминалистик, шинжлэн магадлахуйн онол, сургааль, түүхэн уламжлалыг судалж танин мэдэхэд шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн ухаан, эрх зүйн суурь мэдлэг эзэмшүүлэх, харилцааны сэтгэл зүй, бие бялдар, цэргийн анхан шатны ур чадвар олгох, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх, бусдыг хүндэтгэх хандлага төлөвшүүнэ.
  • Ертөнцийн юмс үзэгдэл болон эрх зүйн харилцааны зүй тогтлыг нээн илрүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, мөртэй ажиллах, шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардагдах суурь мэдлэг эзэмшүүлэх, цэргийн хэрэг, бие хамгаалах ур чадвар олгох, албаны ёс зүй, шударга ёс, хууль дээдлэх зарчим дээдлэх хандлага төлөвшүүлнэ.
  • Мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар гүйцэтгэхэд шаардлагатай цогц чадамж, эрх зүй, криминалистик, шинжлэн магадлахуйг шинжилгээ хийж дүгнэлт гаргахад ашиглах мэдлэг эзэмшүүлэх, байгаль, нийгмийн үзэгдлийн мөн чанар, зүй тогтлын тухай сургаалиудад үндэслэн мөртэй ажиллах, загвар дээж цуглуулах, криминалистикийн бүртгэл хөтлөх, дүгнэлт гаргах, мэдээллийн технологи ашиглах ур чадвар олгох, мэргэжлийн сэтгэл зүй, ёс зүйн өндөр бэлтгэл, үндэсний аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх хандлага төлөвшүүлнэ.
  • Мөр судлал, гарын мөр судлал, бичиг судлал, бичиг баримт, үнэт цаас судлал, галт зэвсэг судлал,  хүний гадна дүр төрх судлалын шинжилгээг баталгаажсан арга зүйн дагуу хийх дадалыг эзэмшүүлнэ.
  • Шинжилгээний нэг төрлөөр мэргэших, суурь мэдлэгтэй болох;
  • Шинжилгээний шаардлага хангахуйц загвар, дээж, хэвийг бие даан авах аргыг эзэмшсэн байх;
  • Криминалистикийн техник зүйн онол, практикийн асуудлаар хуулийн байгууллагын ажилтнуудад /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх, прокурор/ мэргэжлийн туслалцаа үзүүлэх чадвартай байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Шүүхийн шинжилгээний байгууллагад тодорхой албан тушаалд цагдаагийн офицер цолтойгоор ажиллана;
  • Цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчөөр ажиллах боломжтой;
  • Тусгай мэргэжлийн мэдлэгт тулгуурлан хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой;
 
 
 
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • Эрэгтэй 17-25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Математик
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт