L O A D I N G
logo

ХИЛИЙН АЛБА-ЭРХ ЗҮЙ

“ХИЛИЙН АЛБА-ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж, хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах чадвар эзэмшүүлэх, үндэсний эх оронч, өргөсөн тангарагтаа үнэнч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, хил хамгаалах байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан хилчин офицерыг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Үндэсний аюулгүй байдал, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хил судлалын ухааны болон  хилийн манаа, харуулын албанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, бие даан, багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшилтэй;
  • Хилийн заставын хариуцсан хэсэгт улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад чиглэсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн тодорхой суурь мэдлэг, ур чадвартай;
  • хилчин-офицерын үүргийг хангахтай холбоотой албаны сахилга ёс зүйг эрхэмлэн сахих, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Хуулийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэх мэргэжлийн чадвар эзэмшсэн;
  • Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Хилийн тухай хууль, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрүүд, удирдамж, тушаал, захирамж, зааврууд болон хил хамгаалалтын дүрмийн заалт бүрийг нарийн мэдэж,  ёсчлон биелүүлж, хилийн аюулгүй байдлыг хангах, хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах, тодорхой тохиолдолд эрх зүйн үүднээс дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Хил хамгаалах байгууллагын хилчин офицерын албанд ажиллах мэргэжлийн болон цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй;
  • Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд ашиглагдах зэвсэг, инженер-техникийн болон аолбооны техник, багаж хэрэгсэлүүдийн ашиглалтын үндэс, арга тактикийг эзэмшсэн байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Хилийн заставын орлогчийн албан тушаалд дэслэгч цолтойгоор томилогдох бөгөөд цаашид Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалуудад ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй, 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт