L O A D I N G
logo

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ АЛБА-ЭРХ ЗҮЙ

 “ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ АЛБА-ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх зохион байгуулалтын хэвийн ажиллагааг хангахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, хил хамгаалах байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний офицерыг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Шалган нэвтрүүлэх албаны арга хэмжээг хэрэгжүүлэхэд болон хил хамгаалах байгууллагын тактикийн түвшний төрөл мэргэжлийн албанд үүрэг гүйцэтгэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадвартай;
  • Шалган нэвтрүүлэх албаны арга хэмжээг хэрэгжүүлэх, зорчигчийн баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулж удирдахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн;
  • Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу шалган нэвтрүүлэх, хилийн шалган нэвтрүүлэх албаны холбогдолтой асуудлыг эрх зүйн хэм хэмжээнд шийдвэрлэх чадвартай;
  • Хил хамгаалалт, шалган нэврүүлэх албанд албаны мал, амьтдыг ашиглах чадвартай;
  • Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх;
  • Хил хамгаалах байгууллагын хилчин офицерын албанд ажиллах мэргэжлийн болон цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй;
  • Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд ашиглагдах зэвсэг, инженер-техникийн болон аолбооны техник, багаж хэрэгсэлүүдийн ашиглалтын үндэс, арга тактикийг эзэмшсэн байх;
  • Гадаад хэлээр харилцах /Орос, Хятад, Англи хэлний аль нэгээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай/
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Офицер-шалгагч, хилийн боомтын орлогчийн албан тушаалд дэслэгч цолтойгоор томилогдох бөгөөд цаашид Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албаны тодорхой албан тушаалуудад ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй, 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
 
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт