L O A D I N G
logo

ЭДИЙН ЗАСАГ - АР ТАЛ

“ЭДИЙН ЗАСАГ” (ЭДИЙН ЗАСАГ - АР ТАЛ) ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, хилийн отрядын болон Онцгой байдлын анги байгууллагын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, газрын улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах, санхүүгийн алба, ар талын албадуудын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, хил хамгаалах байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний офицерийг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Үндэсний аюулгүй байдал, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн суурь мэдлэг, ур чадвар, хилийн манаа, харуул, застав, отряд, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, бие даан, багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшилсөн;
  • Эдийн засаг, улсын хил хамгаалалт, ар тал, хангалт, улсын нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх, хадгалах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн мэргэжлийн болон хил хамгаалах байгууллагын тактикийн түвшний төрөл мэргэжлийн албанд үүрэг гүйцэтгэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, албаны сахилга ёс зүйг сахих, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Хил хамгаалалтын ар, тал хангалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн хангалт, улсын нөөцийн бараа материалыг тээвэрлэж хүргэх, шинэчлэх ажлыг бие даан болон багаар зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хил хамгаалах байгууллагын тактикийн түвшний офицерын албанд ажиллах мэргэжлийн болон цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Хилийн боомтын орлогчийн албан тушаалд дэслэгч цолтойгоор томилогдох бөгөөд цаашид Хил хамгаалах байгууллагын санхүү, эдийн засгийн албаны тодорхой албан тушаалуудад ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй, 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
 
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Математик
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт