L O A D I N G
logo

СЭТГЭЛ СУДЛАЛ

“СЭТГЭЛ СУДЛАЛ”  ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Цэргийн албан хаагчдыг сэтгэл зүйн хувьд бэлтгэж, эх оронч үзэл, цэргийн хүмүүжил, ёс суртахуун, сахилга батыг төлөвшүүлэхэд идэвхтэй нөлөөлж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад шаардагдах сэтгэл судлал болон цэргийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, хил хамгаалах байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, сэтгэл судлаач офицерыг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Үндэсний аюулгүй байдал, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн суурь мэдлэг, ур чадвар, хилийн манаа, харуул, застав, отряд, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, бие даан, багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшилсөн;
  • Хил хамгаалах байгууллагын сэтгэл зүйн хангалтыг бие бүрэлдэхүүнд шуурхай хүргэх, мэдээлэх, соёл олон нийтийн ажлыг зохион байгуулах, соён гэгээрүүлэх замаар хилчдийн албан үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, ёс зүй, сахилга батыг төлөвшүүлэх, Хил хамгаалах байгууллага, хилчдийн алба, үйл ажиллагааг сурталчилах ажлуудыг явуулах арга хэмжээг хэрэгжүүлэн гүйцэтгэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, албаны сахилга ёс зүйг сахих, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээг төлөвшилтэй;
  • Хил хамгаалах байгууллагын бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйн хангалтын ажлыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх, сэтгэл судлалын ухааны онол, практикт тулгуурлан судалгаа, оношилгоог явуулж шаардлагатай зөвлөмж, сэтгэл зүйн зөвлөгөөний албыг зохион байгуулах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хил хамгаалах байгууллагад сэтгэл судлаач офицерын албан тушаалд ажиллах мэргэжлийн болон цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Хилийн заставын орлогчийн албан тушаалд дэслэгч цолтойгоор томилогдох бөгөөд цаашид Хил хамгаалах байгууллагын салбар, нэгжид мэдээлэл, соёл сурталчилгааны алба, сэтгэл судлалын чиглэлийн тодорхой албан тушаалуудад ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй, 170 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт