L O A D I N G
logo

ЭРХ ЗҮЙ

“ЭРХ ЗҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Эрх зүйн тодорхой тохиолдлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шудрага ёсыг дээдэлдэг, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийгэм хүмүүнлэгийн ухаан,  хууль зүйн шинжлэх ухааны мэдлэгтэй байх;
  • Эрх зүйн хэм хэмжээг задлан шинжлэх, дүн шинжилгээ хийх мэдлэг, ур чадвар олгох, тодорхой тохиолдлыг эрх зүйн үүднээс шийдвэрлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль зүйн үр дагавар бүхий нөхцөл байдалд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх ур чадвар эзэмшүүлэх, хүний эрх, шудрага ёс, хууль дээдлэх зарчмыг сахидаг байх;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд эрх зүйн хэм хэмжээг задлан шинжлэх, дүн шинжилгээ хийх чадвар;
  • Хуулийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэх мэргэжлийн чадвар эзэмшсэн;
  • Хуульчийн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшсэн, мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх;
 
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Шүүх, прокурор, өмгөөлөгчийн туслах зэрэг хууль хяналтын байгууллагад
  • Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн  асуудал хариуцсан ажилтан, эрх зүйн судалгааны ажилтан
  • Хууль зүйн сургуулийн багш
  • Ял шийтгэгдэж байгаагүй
 
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Бүрэн дунд боловсролтой, Монгол хэл бичгийн шалгалтанд тэнцсэн ;
  • Сонгосон хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь босго оноо хангасан;
  • 2018, 2019, 2020 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн  хүчин төгөлдөр батламжтай байх;
  • Сургалтын төлбөрийг элсэлтийн журамд заасан хугацаанд төлсөн байх;
 
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт