L O A D I N G
logo

АЮУЛГҮЙ БАЙДАЛ (ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ)

 “АЮУЛГҮЙ БАЙДАЛ”  (ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ) ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнч шударгаар хамгаалах, хорих ял эдлүүлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай албан хаагчийг бэлтгэнэ.
 
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Аюулгүй байдлын ойлголт, үндэсний язгуур эрх ашиг сонирхол, түүнийг хангах арга зам, тогтолцоо, зохион байгуулалтын талаар онолын суурь мэдлэгтэй;
  • Байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, биеийн хүч, мэх тусгай хэрэгсэл хэрэглэх, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бялдрын нормативыг биелүүлэх мэдлэг, ур чадвартай;
  • Аюулгүй байдал болон хууль зүйн шинжлэх ухааны мэдлэг олгож, нийгмийн аливаа  үзэгдэл, үйл явц, нөхцөл байдлыг задлан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, учир шалтгаан, зүй тогтлыг тайлбарлах, асуудлыг шийдвэрлэх, баримт бичиг боловсруулах чадвар, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээгтэй;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, зохион байгуулалт, тактик-арга зүйн талаар мэдлэг олгож, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ бие даан болон багаар хэрэгжүүлэх, хууль хэрэглэх чадвар эзэмшүүлж, бие бялдар, сэтгэл зүйн зохих бэлтгэлийг хангуулж, хууль, шударга ёс, хүний эрхийг сахин хамгаалах, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх үзэл хандлага төлөвшилтэй;
  • Ажил үүргээ цэргийн дүрэм, албаны хэм хэмжээний хүрээнд гүйцэтгэх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Хорих байгууллагын аюулгүй байдлыг хангахтай холбоотой төлөөлөгч, ээлжийн дарга, ерөнхий жижүүр, шуурхай бүлгийн ажилтан, харуул дэглэмийн байцаагч, хамгаалалтын офицерийн албан тушаалд ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй 175 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Нийгмийн тухай мэдлэг
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд элсэлт авахгүй)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт