L O A D I N G
logo

ЭДИЙН ЗАСАГ-УЛСЫН НӨӨЦИЙН АЖИЛ

“ЭДИЙН ЗАСАГ-УЛСЫН НӨӨЦИЙН АЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Онцгой байдлын анги байгууллагын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, газрын улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах, санхүүгийн алба, ар талын албадуудын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, үндэсний эх оронч, албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие бялдар, сэтгэл зүйн өндөр төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, хил хамгаалах байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан, тактикийн түвшний офицерийг бэлтгэхэд оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
  • Үндэсний аюулгүй байдал, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн суурь мэдлэг, ур чадвар, гамшгаас хамгаалах суурь мэдлэг, ур чадвар, гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах албанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, бие даан, багаар суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадал олгох, үндэсний эх оронч үзэл төлөвшүүлэх;
  • Эдийн засаг, ар тал, хангалт, улсын нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэх, хадгалах, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн мэргэжлийн тактикийн түвшний төрөл мэргэжлийн албанд үүрэг гүйцэтгэхэд шаардагдах суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, албаны сахилга ёс зүйг сахих, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх;
  • Мэргэжлийн үнэт зүйлсийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах талаар өөртөө дүгнэлттэй хандах, мэргэжлээ дээшлүүлэх, ажилдаа мэргэших, өөрийгөө хөгжүүлэхэд санаа тавьдаг байх;
  • Нийгмийн хөгжлийн үйл явц, түүний зүй тогтлын талаар асуудал дэвшүүлэн үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, тайлбарлах, бусадтай мэтгэлцэх, харилцах эв дүйтэй, харилцааны ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
  • Онцгой байдлын байгууллагын болон Улсын нөөцийн анги, байгууллагад мэргэжилтны албан тушаалд дэслэгч цолтой ажиллана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй;
  • 17-25 хүртэл насны эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш өндөртэй;
  • Ял шийтгэгдэж байгаагүй;
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;
  • Их сургуулийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх;
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ
  • Суурь хичээл - Математик
  • Хавсарга хичээл – Ерөнхий шалгалтын аль нэг хичээл (зөвхөн 2020 онд)
  • Нэмэлт шалгалт – Элсэлтийн шалгалтын журамд заасан нэмэлт шалгалт