L O A D I N G
logo
Багш, алба хаагчдад баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөлтийн онцлогийн талаар мэдлэг олгов

Багш, алба хаагчдад баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөлтийн онцлогийн талаар мэдлэг олгов

  • Jan 08, 2020
Цагдаагийн сургуулийн  багш, алба хаагчид  өнөөдөр “Баримт бичиг боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа. Их сургуулийн             Багшийн хөгжлийн төвд болсон тус сургалтад Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн багш, цагдаагийн дэд ахлагч Л.Алтанцэцэг урилгаар оролцов.
Тэрбээр сургалтын үеэр монгол хэлний найруулга зүй, хэрэгцээ шаардлага, алдаа дутагдал, ангилал, албан хэрэг хөтлөлтийн онцлог, баримт бичгийн бүрдлийн 27 төрлийн талаар зааж, сонирхуулсан юм.

Сургалтын хүрээнд алба хаагчид баримт бичиг боловсруулах, бичиг хэрэгт хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, ангилж төрөлжүүлэх, албан хэрэгт хадгалах, мэдээлэл лавлагаанд ашиглах зэрэг мэдлэгийг олгосон хэмээн зохион байгуулагчид нь онцоллоо.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА