L O A D I N G
logo
“Салааны захирагчаар томилогдож байгаа албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын арга зүй” сэдвээр хэлэлцлээ

“Салааны захирагчаар томилогдож байгаа албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын арга зүй” сэдвээр хэлэлцлээ

  • Jan 14, 2020
Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимээс энэ сарын 13-ны өдөр “Салааны захирагчаар томилогдож байгаа албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээг Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар нээж үг хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг, бэлтгэл хурандаа Ж.Ганбаатар,  Д.Эрдэнэбилэг, Б.Машбат, бэлтгэл дэд хурандаа, доктор /Ph.D/ С.Базаррагчаа, бэлтгэл дэд хурандаа Д.Ганболд нар урилгаар оролцож сонсогчдод зөвлөгөө өгөв.  
Мөн энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адъяадорж, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, ахмад Э.Энхбаяр, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч, хошууч, Д.Ууганбаяр, гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Ц.Ганзориг нарын анги, салааны захирагчдын саналыг сонсож, цаашид сонсогчдыг дадлага хийх хугацаанд хамтран ажиллахаар ярилцлаа.


СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА