L O A D I N G
logo
Хууль зүйн ухааны докторын диплом гардууллаа

Хууль зүйн ухааны докторын диплом гардууллаа

  • Jan 20, 2020
Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, хошууч генерал Ш. Лхачинжав эрдмийн ажлаа амжилттай хамгаалсан Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын багийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д. Энхбаяр нарт энэ сарын 20-ны өдөр Хууль зүйн ухааны докторын зэргийн дипломыг нь гардууллаа.

Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Гэрч хохирогчийн аюулгүй байдлын онол практикийн асуудал", цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаяр "Цагдаагийн албаны гүйцэтгэх ажилд үндсэн болон туслах хүч ашиглах эрх зүйн зохицуулалт" сэдвээр тус тус Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацийн ажлыг хэлэлцүүлэн хамгаалсан юм.
Их сургуулийн удирдлагууд докторын дипломоо гардан авсан албан хаагчдад баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүслээ.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА