L O A D I N G
logo
“МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ  ХУРЛЫН УДИРДАМЖ

“МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

  • Feb 19, 2020
Зорилго: Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны уламжлал, шинэчлэл, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүнийг боловсронгуй болгоход чиглэгдсэн санал, зөвлөмж боловсруулах, эрдэмтэн, судлаач, суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгааны үр дүнг олон нийтэд сурталчлахад оршино.
Хамрах хүрээ: Эрх зүйн боловсрол олгох чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй их, дээд сургуулийн багш, судлаач, суралцагч.
Хурлыг зохион байгуулагч: Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билиг” дээд сургууль.
Сэдвийн ерөнхий чиглэл:
  1. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны тулгамдсан асуудал
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн уламжлал, шинэчлэл
  3. Эрүүгийн хуулийн хэрэгжилт, дүн шинжилгээ
  4. Гэмт хэрэгтэй холбоотой нийтлэг асуудал
  5. Эрүүгийн хариуцлагын онол, практик
  6. Ялын бодлогын өөрчлөлт, үр нөлөө
  7. Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага
  8. Тодорхой төрлийн гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн шинж, зүйлчлэлийн асуудал
  9. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны харьцуулсан судлал
Зохион байгуулалт: Эрдэм шинжилгээний хурлыг 2 үе шаттай зохион байгуулна.
Нэгдүгээр шат:  Эрдэмтэн, судлаач, суралцагчдаас ирүүлсэн илтгэлийг хүлээн авч 12 илтгэлийг шалгаруулна.  Илтгэлийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл доорх цахим хаягаар хүлээн авч бүртгэнэ. Ирүүлсэн илтгэл, судалгааны материалыг буцааж олгохгүй.
Хоёрдугаар шат: Эхний шатнаас  шалгарсан 12 илтгэлийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж урамшуулна. Хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн “Эрдэм-1” танхимд зохион байгуулна. Багш, судлаач ангилалд 6 илтгэл, суралцагч ангилалд 6 илтгэл тус тус хэлэлцүүлнэ.
Илтгэлд тавигдах шаардлага, дүгнэх шалгуур үзүүлэлт:
  1. Илтгэл нь агуулгын хувьд:
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй, тулгамдсан асуудлыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх;
  • Илтгэлийн боловсруулалт нь шинжлэх ухааны судалгааны арга зүйд тулгуурласан байх
  • Холбогдох судалгаа, зайлшгүй хөндвөл зохих асуудлаар дүгнэлт, тодорхой санал, зөвлөмжийг тусгасан байх)
б) Илтгэл нь хэлбэрийн хувьд:
           -    “Arial” фондоор бичигдсэн
-     Илтгэлийн хуудасны тоо А4 хэмжээний форматтай 5-8 нүүр байна. (файлаар
                  болон цаасаар)
  • Фондын хэмжээ (font size/)-12pt, мөр хоорондын зай-Single
  • Илтгэлийн нүүрэнд сэдэв, судлаачдын нэр, хаяг тавигдсан байна. /холбоо барих      утас, хаягаа хавсаргах/
  • Илтгэлийн танилцуулга, хураангуйг “Power point” программаар бэлтгэсэн байх
Илтгэгч тус бүр 15 минут илтгэлээ хэлэлцүүлнэ. Хурлын үр дүн:
Хурлаас зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, үндсэн болон хавсралт илтгэлийг “Гэмт явдалтай тэмцэх асуудал” онол арга зүйн сэтгүүлийн тусгай дугаар хэлбэрээр нийтийн хүртээл болгоно.
Урамшуулал:
Илтгэл хэлэлцүүлсэн багш, судлаачдад батламж олгож, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулна.
Холбоо барих мэдээлэл:
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим – 88092115
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа “Билиг “ дээд сургуулийн Эрх зүйн тэнхим  утас- 93026625
Цахим хаяг:
ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим-  amunkhtsetseg1992@gmail.com
         “Билиг” дээд сургууль.Эрх зүйн тэнхим- manage@biliginst.edu.mn
 
 
 
ДХИС-ИЙН ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ, КРИМИНОЛОГИЙН ТЭНХИМ
“БИЛИГ” ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ