L O A D I N G
logo
Д.Сундуйсүрэн, М.Ванчигмаа нар доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа

Д.Сундуйсүрэн, М.Ванчигмаа нар доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа

  • Apr 07, 2020
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн  хуралдаан энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан.
Тус хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн профессор, цагдаагийн хурандаа Д.Сундуйсүрэн “Хүн барьцаалах гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн асуудал”, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлах багш М.Ванчигмаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацын ажлыг хэлэлцүүлж, амжилттай хамгааллаа.

Горилогч Д.Сундуйсүрэн, М.Ванчигмаа нарт  Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн шийдвэрээр   доктор (Ph.D)-ын зэрэг олгохоор болов.  

Энэ үеэр Их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд шинэ докторуудад баяр хүргэж цаашдын эрдмийн их ажилд нь амжилт хүслээ.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА