L O A D I N G
logo

Албан хаагч, суралцагчдын анхааралд

  • Apr 09, 2020
Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагч, суралцагчдыг 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бүртгэнэ.
Бүрдүүлэх материалыг жагсаалтын дагуу зурган хэлбэрээр Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын хөтөлбөрийн чанар, үнэлгээ хариуцсан ахлах офицер, дэд хурандаа Б.Мөнхзаяагийн munkhzaya@uia.gov.mn имэйл хаягаар явуулна уу. /Утас: 99165416/
 
Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага
 
  • Орос хэлний мэдлэгтэй;
  • Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;
  • Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;
  • 17-25 хүртэл насны.
 
Бакалаврт /бэлтгэл/ тавигдах шаардлага
 
  1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
  • Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй  ажилласан байх;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
  1. Суралцагчдад тавигдах тусгай шаардлага:
  • 2 болон түүнээс дээш улирал дараалан амжилттай суралцан 3.0-аас доошгүй голч үнэлгээтэй;
  • Суралцаж байх хугацаанд сахилга ёс зүйн  зөрчил дутагдал гаргаж ямар нэг арга хэмжээ авахуулаагүй;
  • Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолттой;
  • Суралцагч өмнө нь гаргасан визийн ямар нэг зөрчилгүй байх.
 
Магистрантурт тавигдах шаардлага
 
  • Бакалаврын боловсролтой, захиалагч байгууллагад мэргэжлээрээ тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
 
Адъюнкурт тавигдах шаардлага
 
  • Магистрын боловсролтой, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа;
  • Зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн;
  • Элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон;
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
 
Бүрдүүлэх материал
 
  • Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Боловсролын гэрчилгээ, диплом эх хувиараа болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;
  • Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;
  • Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;
  • Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
  • Бүртгэлийн хураамж 25.000/бэлэн/ төгрөг
 
--- оОо ---