L O A D I N G
logo

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

  • Apr 21, 2020
“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-2020”
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
 
Хурлын зорилго: Их, дээд сургуулийн оюутан, суралцагч, сонсогч нарын сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах, багаар ажиллах чадвар, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх шинэ санаа, санаачлагыг олон нийтэд хүргэх, бакалаврын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, урамшуулах, экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлах, суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын экологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хүрээлэн буй орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн талаар илтгэл, өгүүлэл бичиж цахим хурлаар хэлэлцүүлэхэд оршино.
 
Зохион байгуулагч:                  Дотоод хэргийн их сургууль
 
Дэмжигч байгууллага:                         Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол                                                                  дахь хөтөлбөрийн газар                                                     
 
Хугацаа:                                    2020 оны 5 дугаар сарын 14-ний 11.00 цагт
 
Газар:                                        ДХИС-ийн Төв байрны 319 тоот /онлайн/
 
Хамрах хүрээ: Хүрээлэн буй орчны хамгаалал, байгаль экологийн чиглэлээр суралцаж буй улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан, суралцагч, сонсогч нар оролцоно.
 
Илтгэлийн чиглэл
  • Хүрээлэн буй орчны багц хуулиудын үзэл баримтлал, хэрэгжилт
  • Хүрээлэн буй орчин ба технологи
  • Хүрээлэн буй орчны менежмент
  • Хүний экологийн эрхүүд, тэдгээрийн хэрэгжилт
  • Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил
 
Бүтээлд тавигдах шаардлага
  • Илтгэлийн нэр
  • Хураангуй (сэдвийн үндэслэлийг товч тодорхойлох, ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, үр дүн нь бусад судлаачдын төстэй судалгааны үр дүнгээс ямар ялгаатай болох, өгүүллийн талаарх ерөнхий ойлголт, 250 үгэнд багтаах).
  • Түлхүүр үг (үндсэн утга санааг төлөөлөхүйц 5 хүртэл үгийг нэрлэхийн тийн ялгалын ганц тоонд бичих).
  • Удиртгал хэсэг (судалгааны обьект, зорилго, зорилт, тухайн судалгаатай холбоотой өмнөх эх сурвалжийн судалгаа, ишлэл авсан, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болохыг илэрхийлсэн байдал).
  • Судлагдсан байдал (судалгааны обьектыг бусад судлаачид судалсан, судалгааны арга, аргачлал).
  • Үндсэн хэсэг (онолын үндэслэл, дэвшүүлсэн таамаглалыг шалгах судалгааны арга, аргачлал, туршилт, хугацаа, хамарсан хүрээ, үр дүнгийн боловсруулалт, үр дүнг илэрхийлсэн байдал, удиртгал хэсэгт дэвшүүлсэн таамаглал хэрхэн батлагдсан, үр дүн, бодит байдал).
  • Хэлэлцүүлэг (судалгааны ач холбогдол, түүний үр дүнг практикт хэрхэн хэрэглэх, харьцуулсан дүн шинжилгээ, зөвлөмж, санал дэвшүүлсэн байдал, судалгааны цаашдын чиглэл).
  • Дүгнэлт, санал (дэвшүүлсэн зорилго, таамаглалтай холбож, судалгааны үр дүнгээс дүгнэлт гаргасан байдал, дэвшүүлсэн санал бодитой, судалгаагаар нотлогдсон, практикт хэрэгжих, үр дүнд хүрэх боломжтой эсэх).
  • Ашигласан материал гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх.
  • Илтгэлийг word программ дээр үсгийн фонт arial, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1.15 форматаар А4 хэмжээтэй бичгийн цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүй,хуудасны дээд, доод талаас 2.5 см, зүүн талаас 3 см, баруун талаас 1.5 см зайг үлдээж, 7-10 хуудаснаас хэтрүүлэхгүй байх.
 
Илтгэл хүлээн авах хугацаа
Илтгэлийн эхийг цахимаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний 17.30 цаг хүртэл uia.forensic@gmail.com хаягаар ирүүлнэ. Утас: 9917-2769
 
Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах
Хүлээн авсан илтгэлүүдийг хурлын нэгдсэн комисс уншиж танилцан үнэлгээ өгнө. Шалгаруулах комиссоос сонгогдсон 8 хүртэлх илтгэлийг II шатанд хэлэлцүүлж, илтгэгч тус бүрт батламж, мөнгөн урамшуулал олгоно.
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХҮРЭЭЛЭН