L O A D I N G
logo
Чансааны оноог хоёр шалгалтын нийлбэрээр тогтооно

Чансааны оноог хоёр шалгалтын нийлбэрээр тогтооно

  • May 08, 2020
Дотоод хэргийн их сургууль нь элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79, 2019 оны А/218 дугаар тушаал, Их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг тус тус баримтална.
Тус их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй иргэд ДХИС-ийн www.uia.gov.mn, “Дотоод хэргийн их сургууль” цахим хуудсанд байршуулсан элсэлтийн журам, шалгалттай холбоотой мэдээ мэдээлэлтэй танилцана уу.  
Дотоод хэргийн их сургуулийн чансааны оноог суурь 1 хичээлийн 480 оноо, хавсарга 1 хичээл 480 оноо, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА