L O A D I N G
logo
Шалгалтын хуудсыг элсэгчдэд хэрхэн олгох вэ?

Шалгалтын хуудсыг элсэгчдэд хэрхэн олгох вэ?

  • May 08, 2020
Шалгалтын хуудсыг дараах баримт бичгийг бүрдүүлж биечлэн ирсэн элсэгчид олгоно.
Үүнд:
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа;
  •  Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  •  Дээд боловсролтой иргэний хувьд бакалаврын диплом, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  •  Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;
  •   Цээж зураг - 3х4 хэмжээтэй 4 хувь.
Мөн нэмэлт шалгалт-4-т буюу цэргийн хэргийн анхан шатны анхан шатны бэлтгэл сургалтад явах цуваа хөдлөх цагт ирээгүй элсэгчийг бүртгэлээс хасч олгосон хувцас хэрэгслийн үнийг төлүүлэхийг анхаарна уу.
Эрүүл мэнд, бие бялдрын нэмэлт шалгалтад тэнцсэн элсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын чансааны оноогоор буурах эрэмбээр жагсаан, хяналтын тоонд багтсан иргэдийг Их сургуулийн элсэлтийн мэдээллийн самбар болон цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА