L O A D I N G
logo
Сонсогч, суралцагчид “Дархлаагаа дэмжие” аяныг зохион байгууллаа

Сонсогч, суралцагчид “Дархлаагаа дэмжие” аяныг зохион байгууллаа

  • May 15, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас “Дархлаагаа дэмжие” аяныг  тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Дэлхий дахинд тархаад буй “COVID-19” вирусын халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж буй энэ үед Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч” бакалаврын хөтөлбөрийн 4 дүгээр дамжааны сонсогчид болон суралцагчид “Дархлаагаа дэмжие” аянд нэгдсэн байна.
Энэхүү аян нь Их сургуулийн багш, албан хаагч, ажилтнуудын сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх, албан хаагчдын биеийн дархлааг дэмжих, аливаа зүйлд хандах хандлагыг нэмэгдүүлэх зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо.

 “Дархлаагаа дэмжие” аяны хүрээнд сонсогч, суралцагчид Их сургуулийн багш, албан хаагч, ажилтнуудад төрөл бүрийн витамины дээжээс гардуулж, дархлаагаа дэмжихийг уриалав.  
 Сонсогч, суралцагчдын зохион байгуулсан тус арга хэмжээнд албан хаагч, ажилтнууд талархалаа илэрхийлж, цаашдын ажил, сурлагад нь өндөр амжилт хүслээ.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА