L O A D I N G
logo

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • Jul 03, 2020
2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр                                                                                                          Улаанбаатар хот
 
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг үндэслэн Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын гадаад харилцаа, төлөвлөлт хариуцсан офицерын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.
Боловсрол Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Олон улсын харилцааны мэргэжилтэн, Англи хэлний багш-орчуулагч
Мэргэшил Олон улсын эрх зүйч
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар
 
Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, англи хэлний өндөр мэдлэгтэй байх;

Бусад

30 хүртэлх насны байх, Дотоод хэргийн их сургуульд тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх, TOEFL ба IELTS-ийн оноотой байвал давуу тал болно. 
 
Бүртгэх хугацаа: 2020 оны 07 дугаар 05-30-ны өдөр хүртэл бүртгэнэ.
 
Хоёр. Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ.
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр
ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин эмгэггүй;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.
 
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх
хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх
хувийн хамт;
- Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн
хамт;  
- “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбарыг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” тэмдэг даруулах/
- Эрүүл мэндийн хуудас
Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг 70155023 утсаар тодруулна уу.
Бүртгэлийн материалыг Uyanga.ts@uia.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
 
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР