L O A D I N G
logo
Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн штабын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санал солилцов

Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн штабын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санал солилцов

  • Sep 28, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабын дэд, харуул хамгаалалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Рэнцэндорж тэргүүтэй Дотоодын цэргийн штаб болон анги байгууллагын удирдлагуудыг есдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч  уулзлаа.

Уулзалтад Дотоодын цэргийн штабын орлогч дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч Б.Чинзориг, Дотоодын цэргийн штабын цэргийн албаны зохион байгуулалт хариуцсан ахлах офицер, ахмад Г.Энхболд, ДЦ-ийн 05-р ангийн захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, дэд хурандаа Ж.Батзориг, ДЦ-ийн 805-р ангийн захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, хошууч Ж.Цолмон, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн дэд захирал, цагдаагийн хошууч Г.Мөнгөншагай, Дотоодын цэргийн албаны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа З.Цэрэнбат, тэнхимийн багш, алба хаагчид оролцов.
Дотоодын цэргийн штабаас ДХИС-ийн Цагдаагийн сургуультай 2019 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг бэлтгэх, “Аюулгүй байдал-Дотоодын цэрэг” бакалаврын хөтөлбөрийн сонсогчдын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж мэргэшүүлэх сургалтад хамруулах, тэдний ажиллах, суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх тухай тусгагдсан бөгөөд хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Дотоодын цэргийн алба, үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгуурлан  тогтвортой, хөгжүүлэхээр зорьж буй билээ.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, Дотоодын цэргийн штабаас Дотоодын цэргийн албаны тэнхимийн сургалтанд ашиглах нөүтбүүк 1 ширхэг, проектор 1 ширхэгийг  гардуулсан юм. Харин Цагдаагийн сургууль Дотоодын цэргийн албаны тэнхимийн  багш нарын бүтээлийн дээжийг гардуулж, санал, бодлоо солилцлоо.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА