L O A D I N G
logo
Сонсогч, суралцагчид мод тарив

Сонсогч, суралцагчид мод тарив

  • Oct 20, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирлын 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу "Хүн бүр-Нэг мод" өдөрлөгийг тус сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхим энэ сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн төгсөх дамжааны сонсогч, суралцагчид 108 ширхэг улиасны суулгацыг Чингэлтэй дүүрэг Сэлбэ голын дагуу байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн ногоон төгөлд тарьсан юм.
Тус өдөрлөг нь Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад оролцох нөхцлийг бүрдүүлэх, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх сав газрыг хамгаалах, нөхөн сэргээх зорилготой хэмээн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн багш, алба хаагчид онцолж байлаа.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА