L O A D I N G
logo
Офицер, алба хаагчид сонсогч үеийн дүрэмт хувцсаа өмсөж “Сонсогчийн нэг өдөр”-ийг  хөгжилтэй өнгөрүүллээ

Офицер, алба хаагчид сонсогч үеийн дүрэмт хувцсаа өмсөж “Сонсогчийн нэг өдөр”-ийг хөгжилтэй өнгөрүүллээ

  • Jan 07, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт-Тусгай факультетээс “Сонсогчийн нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд Их сургуулийн багш, алба хаагч сонсогчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтач, нийтэч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Raw” хэрэглэлгүй хэвтээ шахалтын тэмцээн, ширээний теннис болон хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж, аваргуудаа шалгаруулав.
Мөн энэ үеэр Цэргийн албаны зохион байгуулалт-Тусгай факультетын офицер, алба хаагчид өөрсдийн сонсогч үеийн дүрэмт хувцсаа өмсөж, өдөр тутмын цагийн хуваарийн дагуу сонсогчидтой хамт хичээл сургалтад хамрагдаж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА