БИЕИЙН ТАМИР, АЛБАНЫ БЭЛТГЭЛИЙН ТӨВ

БИЕИЙН ТАМИР, АЛБАНЫ БЭЛТГЭЛИЙН ТӨВ

  • Бие бүрэлдэхүүний албаны сургалт, бэлтгэлжилт, биеийн тамир, спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Бие бүрэлдэхүүний албаны сургалтыг явуулах, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Бие бүрэлдэхүүнийг биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх, тэдний дунд спортын секц дугуйлан хичээллүүлэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах;
  • Олимп, тив, дэлхий, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц өндөр зэрэглэлийн тамирчдыг үе шаттайгаар бэлтгэж дасгалжуулах.
 

АЛСЫН ХАРАА

ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛД ТЭРГҮҮЛЭХ БАЙР СУУРЬТАЙ, ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ҮНДЭСНИЙ БОЛОН БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ ХЭРЭГТ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАГЧ МЭДЛЭГ ОЮУНЫ ТӨВ БАЙНА.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ХҮНИЙ ЭРХ, ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ ДЭЭДЭЛЖ, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭСЭН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН ГОЛ ТҮШИЦ БАЙГУУЛЛАГА БОЛНО.

ҮНЭТ ЗҮЙЛ

ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ, ОЮУНЫ БҮТЭЭЛ, ЧАДАВХ, ХАРИУЦЛАГА, ХАНДЛАГА, ТӨЛӨВШИЛ, БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

УРИА

ЧАДАВХТАЙ БАГШ СУДЛААЧ, ЧАНАРТАЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЧАДАМЖТАЙ ТӨГСӨГЧ, МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ

Шагнал

1949 он
1949 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор тус сургууль улсыг батлан хамгаалах хэрэгт үнэнч, эх оронч тэргүүний идэвх зүтгэлтэй олон тооны боловсон хүчнийг сургахад их гавьяа байгуулсныг үнэлэн байлдааны улаан туг олгожээ.
1976 он
1976 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар “Байлдааны улаан туг”-тай болгожээ.
1979 он
1979 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тус сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан МХЗЭ-ийн Төв хорооны “Цэргийн алдар” алтан медалиар шагнажээ.
1980 он
1980 онд НАХЯ-ны “Хүндэт чекист” тэмдгээр шагнажээ.
1984 он
1984 онд 7-р сарын 10-ны өдрийн БНМАУ-ын Ардын их хурлынг тэргүүлэгчдийн 139 дүгээр зарлигаар тус сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнажээ.