L O A D I N G
logo

СОНСОГЧ, ОЮУТНЫ ХОЛБОО

Дотоод хэргийн их сургуулийн Сонсогч, оюутны холбоо нь 1999 онд Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн Сонсогч оюутны холбоо нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж одоог хүртэл тасралтгүй 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, сонсогч, оюутан суралцагчдын эрх ашгийг хамгаалж сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, үзэл бодлынх нь илэрхийлэл  болон ажиллаж байна.
Дотоод хэргийн их сургуулийн Сонсогч, оюутны холбооны эрхэм зорилго:
 Их сургуулийн эрхэм зорилгыг дээдэлж Их сургуулийн нийт сонсогч, оюутны эрх,  нийтлэг ашиг сонирхлыг Монгол Улсын болон олон улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, сонсогч, оюутнуудын сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
2019-2020 оны хичээлийн жилд ахлах түрүүч Д.Өнөболд тэргүүнтэй, оюутан  Т.Энхзул дэд тэргүүнтэй таван салбар сургуулийг төлөөлсөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонсогч, оюутны холбоо нь үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
 
Сонсогч, оюутны холбооны гишүүдийн бүрэлдэхүүн
Тэргүүн: Монголын оюутны холбооны хяналтын албаны дарга Цагдаагийн сургуулийн 332 дугаар дамжааны ахлах түрүүч Д.Өнөболд
Дэд тэргүүн: Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 232 дугаар дамжааны оюутан Т.Энхзул
Дотоод ажлын албаны дарга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 531 дүгээр дамжааны сонсогч Э.Түвшинбаяр
Хяналтын албаны дарга: Монголын оюутны холбооны хяналтын албаны гишүүн Цагдаагийн сургуулийн 335 дугаар дамжааны сонсогч Б.Хувьтөгөлдөр
Олон нийттэй харилцах албаны дарга: Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Б.Баттөмөр
Нарийн бичиг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 521 дүгээр дамжааны сонсогч С.Өнөболд
 
Удирдах зөвлөлийн гишүүд:
Цагдаагийн сургуулийн  удирдах зөвлөлийн дарга 335 дугаар дамжааны сонсогч Ж.Мөнх-Эрдэнэ
Хилийн албаны сургуулийн удирдах зөвлөлийн дарга 424 дүгээр дамжааны сонсогч О.Нямсүрэн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга 521 дүгээр дамжааны сонсогч Х.Алтан-Эрдэнэ
Онцгой байдлын сургуулийн удирдах зөвлөлийн дарга 611 дүгээр дамжааны сонсогч А.Даваасүрэн
Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн удирдах зөвлөлийн дарга 221 дүгээр дамжааны оюутан Б.Номин-Эрдэнэ
 

Холбооны бүтэц