L O A D I N G
logo
“Дотоод хэргийн их сургууль ба сонсогч, оюутнуудын хөгжил-өчигдөр,өнөөдөр, маргааш” сэдвээр хуралдлаа

“Дотоод хэргийн их сургууль ба сонсогч, оюутнуудын хөгжил-өчигдөр,өнөөдөр, маргааш” сэдвээр хуралдлаа

  • Nov 01, 2019
 

Цагдаагийн сургуулийн “Хууль сахиулагч” клубээс “Дотоод хэргийн их сургууль ба сонсогч, оюутнуудын хөгжил-өчигдөр,өнөөдөр, маргааш” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.  

Хуралд  20 сонсогч, оюутан илтгэлээ ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж дөрвөн илтгэлийг шалгаруулав.

Тэргүүн байрт Цагдаагийн сургуулийн 323 дугаар дамжааны сонсогч Н.Антоновын “Сэдэл сонирхол нь тухайн сонсогч-суралцагчийн сурлагын амжилтад нөлөөлөх нь” сэдэвт илтгэл шалгарч,  ДХИС-ийн харьяа Ахлах сургуулийн 11 ангийн  ангийн сурагч Ж.Хонгорзул, Цагдаагийн сургуулийн 338 дугаар дамжааны сонсогч Б.Арьяасүрэн, 327 дугаар  дамжааны сонсогч Х. Жанибек нар удаах байрыг эзлэв.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр Цагдаагийн сургуулийн арга зүйч, цагдаагийн дэд хурандаа А.Баасанцэрэн, Эрүүгийн процессын эрх зүйн танхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа Я.Цэлмэн,  Эрүүгийн процессын эрх зүйн танхимийн дэд профессор, цагдаагийн хошууч Н.Манлайбаатар, ДХИС-ийн  Сонсогч, суралцагчдын холбооны тэргүүн, сонсогч Д.Өнөболд, “Хууль сахиулагч” клубын тэргүүн, сонсогч О.Гантулга нар ажилласан байна.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА