L O A D I N G
logo
Их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Хамт олноо хайрлая, хамгаалъя” аяны хүрээнд 1000 ширхэг амны хаалт урлаж, хандивлалаа

Их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Хамт олноо хайрлая, хамгаалъя” аяны хүрээнд 1000 ширхэг амны хаалт урлаж, хандивлалаа

  • May 11, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Хайрлая, хамгаалъя” аяныг өрнүүлж, 1000 ширхэг амны хаалт оёж, Их сургуулийн удирдлага,  захирлын зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардууллаа.

Энэ үеэр Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, хошууч генерал Ш.Лхачинжав “Монголын ард түмэн төр засгийн шийдвэрийг дагаж, амны хаалтаа тогтмол зүүж, цар тахлаас сэргийлж буй энэ цаг үед манай эмэгтэй багш, албан хаагч, ажилтнууд бүтээлчээр  хандаж, чанар, стандартад нийцсэн амны хаалтыг өөрсдийн гараар урлан хамт олноо хамгаалж байгаад талархал илэрхийлье. Та бүхний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн эдгээр 1000 амны хаалтыг  Их сургуулийн бие бүрэлдэхүүнд хүргүүлэх арга хэмжээг авч ажиллах болно” гэв.   
Энэ талаар Их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн ахлах багш, ахлах дэслэгч Ю.Оюунаагаас тодрууллаа.
-Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан “Хайрлая, хамгаалъя” аяны талаар сонирхуулахгүй юу?
-Дэлхийн дахинд өрнөөд байгаа аюулт цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх нийтээрээ амны хаалт зүүж,  өөрийгөө болон бусдыг хамгаалж энэ өвчний эсрэг нэгэн зорилгоор тэмцэж байгаатай холбогдуулан манай эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамт олон, найз нөхөдөө энэ аюулт өвчнөөс хамгаалъя, хайрлая хэмээн сэтгэл нэгдэж, 1000 ширхэг амны хаалт оёж Их сургуулийн удирдлага болон Захирлын зөвлөлд өнөөдөр хүлээлгэн өглөө.
-Мянган ширхэг амны хаалт урлахад хэдий хугацаа шаардсан бэ?
-Амны хаалтыг оёоход тав хоног зарцуулсан. Энэ хугацаанд манай Их сургуулийн эмэгтэйчүүд санал нэгдэж, тухайн урласан бүтээлдээ зүрх сэтгэлээ шингээж, бүтээлчээр хандсанд миний хувьд талархаж байна.  
Энэ дашрамд, хичээл зүтгэл гаргаж ажилласан Хангалт үйлчилгээний газрын төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн ахмад А.Дэлгэрбаяр, үйлчилгээний ажилтан Н.Пүрэвням, М.Пүрэвдулам, Г. Чимэдцэрэн, Ц.Сарангэрэл, Б.Баяр, Т.Эрдэнэцэцэг, Номын сангийн эрхлэгч цагдаагийн хошууч Ц.Мөнхзул, тус номын сангийн хамт олон, Удирдлагын академийн багш цагдаагийн хошууч Д.Түмэндэлгэр, төлөвлөлт хариуцсан офицер, дэслэгч А.Баярмаа Цагдаагийн сургуулийн багш цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнлхам, Хилийн албаны сургуулийн тэнхмийн эрхлэгч дэд хурандаа Ц.Одонгэрэл, Эрүүл мэндийн төвийн сувилагч, ахлагч Б.Уранцэцэг,  Ахисан шатны сургуулийн хөтөлбөрийн менежер, дэслэгч Б.Нарантуяа, Соёл, олон нийттэй харилцах албаны Хэвлэх үйлдвэрийн дэвтэрлэгч С.Хишигбаяр, Цагдаагийн сургуулийн төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн дэслэгч Уянга, Ахлах сургуулийн технологийн багш Б.Санчирмаа, монгол хэл, уран зохиолын багш М.Алтанзул нарт баярласнаа илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье.

 




СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА