L O A D I N G
logo
“Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил-2020”  оюутны эрдэм шинжилгээний цахим хурал боллоо

“Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил-2020” оюутны эрдэм шинжилгээний цахим хурал боллоо

  • May 18, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Шинжлэн магадлахуйн институт, Ахмадын хорооноос хамтран Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгээр “Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил-2020” оюутны эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Хуралд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Газар зүйн сургууль, ҮБХИС, ХААИС, ОУУБИС, Дотоод хэргийн их сургуулийн 37 оюутан илтгэлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд найман оюутны илтгэлийг шалгаруулж, цахимаар хэлэлцэв.
“Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил-2020” оюутны эрдэм шинжилгээний цахим хуралд ирүүлсэн илтгэлүүдийг хянан эмхэтгэл  гаргаж, хурлаас гарсан дүгнэлтийг нэгтгэн холбогдох санал, зөвлөмжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн юм.
Их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын мэдлэгийг бататгах, багаар ажиллах чадвар, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх, шинэ санаа, санаачилгыг олон нийтэд хүргэх, бакалаврын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, урамшуулах, экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлах зорилготой тус хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо.
 
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА