L O A D I N G
logo
“Монгол Улс болон Оросын холбооны улсад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны онцлог” сэдвээр цахимаар хуралдав

“Монгол Улс болон Оросын холбооны улсад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны онцлог” сэдвээр цахимаар хуралдав

  • Nov 01, 2019

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, ОХУ-ын  Дотоод хэргийн яамны харьяа Омскийн академи хамтран өнгөрсөн сарын 30-ны өдөр “Монгол Улс болон Оросын Холбооны Улсад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны онцлог” сэдвээр цахим хурал зохион байгууллаа.

Хуралд Монгол Улсын талаас ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хурандаа Б.Батболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл, багш, алба хаагчид болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр суралцаж байгаа магистрант, сонсогчид оролцов. Харин ОХУ-ын талаас ОХУ-ын ДХЯ-ны харьяа Омскийн академийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Бавсун М.В.,тус академийн багш, алба хаагчид болон докторантууд оролцов.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор (Ph.D), ахмад Б.Галбадрах “Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх асуудал”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл “Монгол Улсад хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

ОХУ-ын талаас “Албадан ажил хийлгэх ялыг эдлүүлэх асуудал” сэдвээр ОХУ-ын ДХЯ-ны харьяа Омскийн академийн криминологи, сэтгэл судлал, багшлах арга зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Теохаров А.К., “Монгол Улсад торгох ял эдлүүлэх ажиллагаа” сэдвээр мөн академийн докторант, ахмад Э.Жамбалрагчаа нар илтгэл хэлэлцүүлсэн юм.  

Мөн энэ үеэр цахим хуралд оролцогчид хэлэлцүүлсэн илтгэлийн хүрээнд хорих ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар санал солилцоо.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА