L O A D I N G
logo
Тагнах үйл ажиллагааны эрх судлалын профессорын судалгааны багийн хуралдаан боллоо

Тагнах үйл ажиллагааны эрх судлалын профессорын судалгааны багийн хуралдаан боллоо

  • May 21, 2020
Цагдаагийн сургуулийн Тагнах үйл ажиллагааны эрх зүй судлалын профессорын судалгааны багийн ээлжит хуралдаан тавдугаар сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ц.Ялалтын “Гэмт хэрэгтэй тэмцэхэд гүйцэтгэх ажлын нууцаар ажиглалтын явуулах аргыг ашиглах онол практикийн асуудал” сэдэвт Хууль зүйн доктор (Ph.D)-ын зэрэг горилсон бүтээлийг хэлэлцсэн юм.
Мөн энэ үеэр Их сургуулийн Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын багийн профессор, хурандаа Б.Нямгомбо, ДХИС-н докторант  цагдаагийн дэд хурандаа П.Очбадрах, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, цагдаагийн дэд хурандаа Ц.Наранхүү нарын докторын зэрэг горилсон бүтээлийн сэдвийн томъёолол, бүтцийг хэлэлцэж, Их сургуулийн эрдмийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА