L O A D I N G
logo
“Монгол Улсын эрүүгийн эрх зүйн уламжлал, шинэчлэл” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монгол Улсын эрүүгийн эрх зүйн уламжлал, шинэчлэл” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал боллоо

  • Jun 04, 2020
ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа “Билиг” дээд сургууль хамтран “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн уламжлал, шинэчлэл” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг  зохион байгууллаа. 

Эрдэм шинжилгээний хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Баянзүрх дүүргийн шүүх, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Их засаг олон улсын их сургууль, “Билиг” дээд сургууль, Сити их сургуулийн профессор, багш, судлаачдаас 24 илтгэл ирүүлснээс судлаачийн ангилалд 14, оюутаны ангилалд 10 илтгэл ирүүлжээ.

Шалгаруулалтад судлаачийн ангилалд Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхбат “Эрүүгийн эрх зүй дэх нийтэд тустай ажил хийлгэх ялын уламжлал ба шинэчлэлийн асуудлыг онолын үүднээс авч үзэх нь”, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд хийсэн судалгаа”, Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, докторант Б.Одонгэрэл, /СИТИ дээд сургууль/-ийн “Монгол Улсад хуулийн этгээдэд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох  асуудал”, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ардын цагдаагийн сургуулийн багш, Дотоод хэргийн их сургуулийн докторант  Дин Ван Тү, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн 161 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.Бямба-эрдэнэ нарын “Өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах ажиллагааны зарим асуудал”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач Г.Халиунаа, Б.Ариунжаргал нарын “Эрүүгийн хууль дахь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт”,  Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш, докторант С.Мандалмаа “Залилах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын зарим  асуудал” сэдэвт илтгэлүүд шалгарсан.
Мөн оюутаны ангилалд Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогч Э.Энхбадралын “Өсвөр насны хүнд оногдуулж буй эрүүгийн хариуцлагын онцлог, анхаарах асуудал”,  Билиг дээд сургуулийн оюутан М.Эрдэнэжаргалын  “Эрүүгийн хуулинд заасан  “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэх нэр томьёоны асуудлыг боловсронгуй болгох зарим асуудал”, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн Оюутан Ч.Болормаагийн  “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бус эрүүгийн хариуцлагыг боловсронгуй болгох нь”, Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн оюутан Г.Ган-Эрдэнийн “Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах   гэмт хэргийг гадаад орны эрүүгийн хуульд хуульчилсан байдал”, Их засаг олон улсын их сургуулийн оюутан  Д.Отгонбаярын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодистой холбоотой гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтанд тулгамдаж буй асуудал”,  Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадалхуйн институтийн лаборант Ц.Долгорсүрэн “Ахуйн хэрэглээний цавуу, газ үнэртэж донтох, түүнтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт” сэдэвт  илтгэлүүд тус тус шалгарчээ.  

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдийг 05 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр хэлэлцлээ.
Шалгарсан оролцогчдод Хүмүүнлэгийн ухааны  их сургуулийн харьяа  “Билиг” хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D) Б.Өлзийсайхан, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хошууч Б.Энхболд нар батламж, мөнгөн урамшууллыг гардууллаа.
Тус хуралд ирүүлсэн илтгэлүүд Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэгдсэн санал, зөвлөмж дэвшүүлсэн мөн оюутан, судлаачдын судалгааны үр дүнг эргэлтэд оруулах, судлаач, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлсэн ач холбогдолтой хурал боллоо.
 СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА