L O A D I N G
logo
Монгол Улс болон Оросын Холбооны Улсад эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын шинэчлэл” сэдвээр цахимаар хуралдав

Монгол Улс болон Оросын Холбооны Улсад эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын шинэчлэл” сэдвээр цахимаар хуралдав

  • Jun 04, 2020
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Омскийн академи хамтран “Монгол Улс болон Оросын Холбооны Улсад эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын шинэчлэл” сэдвээр цахим хурлыг зургадугаар сарын 02-ны өдөр 3 дахь удаагаа зохион байгууллаа.
Хурлыг Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Омскийн академи байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн, шүүхийн шинжилгээний байгууллагуудын захиалгаар Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их сургууль, академид суралцдаг, тусгаарлалтад байгаа докторант, магистрантууд цахимаар оролцсоноороо онцлогтой.
Энэхүү хуралд ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хурандаа Б.Батболд, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Омскийн академийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа М.В.Бавсун  болон багш, алба хаагчид оролцов.
Хурлын хүрээнд “Монгол Улсад гэмт хэргийн улмаас хүний амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлыг төрөөс нөхөн барагдуулах ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хурандаа Б.Батболд, “Монгол Улсад хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” сэдвээр Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), ахмад Б.Галбадрах, “Оросын Холбооны Улсын пенитенциар хууь тогтоомжид хөдөлмөрийн эзлэх байр суурь, асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр ОХУ-ын ДХЯ-ны харьяа Омскийн академийн багшлах арга зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа  Н.А.Тюфяков, “Оросын Холбооны Улсад эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөө” сэдвээр тус академийн криминологи, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа А.К.Теохаров, “Монгол Улсад торгох ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын шинэчлэл сэдвээр мөн академийн докторант, ахмад Э.Жамбалрагчаа нар илтгэл хэлэлцүүлсэн.
Энэ үеэр гэмт хэргийн улмаас хүний амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулах, хоригдлын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлаар үзэл бодлоо хуваалцаж эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
 СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА