L O A D I N G
logo
ЭРХ ТЭГШ ОРОЛЦОО#ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ

ЭРХ ТЭГШ ОРОЛЦОО#ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ

  • Jun 10, 2020
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2017-2024) хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогын хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага, багш, ажилтнууд болон оюутнуудад бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ялгаварлан гадуурхлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ, санаачлагуудыг дэмжин танин мэдэхүй сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байна.
Нөлөөллийн ажлын хүрээнд их дээд сургууль, коллежийн элсэгчид мэргэжлээ өөрийн хүсэл сонирхлын дагуу сонгох, тэдний эцэг эх, багш нарын дунд байгаа жендэрийн хэвшмэл ойлголтыг залруулах, охид, хөвгүүдийн мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, дээд боловсролд эрэгтэй элсэгчдийн тоог нэмэгдүүлэх болон инженер, технологи, байгалийн ухаан, хөдөө аж ахуйн чиглэлээр эмэгтэй элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, их дээд сургуулийн удирдлага, засаглалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтыг бүх шатанд хүргэх ажлыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, ADB болон Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс хэвлэмэл материалуудыг бэлтгэн цахим хэлбэрээр ач холбогдлыг нь таниулах, тавигдсан зорилт, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх ажлыг өрнүүлж байгаа юм.

                                                СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА