L O A D I N G
logo
ОХУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРТ ЭЛСЭН СУРАЛЦАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

ОХУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРТ ЭЛСЭН СУРАЛЦАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА

  • Jun 18, 2020
Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалаврт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагч, суралцагчдыг 2020 оны 06 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 01-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ.
Бүрдүүлэх материалыг жагсаалтын дагуу Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын хөтөлбөрийн чанар, үнэлгээ хариуцсан ахлах офицер, дэд хурандаа Б.Мөнхзаяагийн munkhzaya@uia.gov.mn мэйл хаягаар явуулна уу. /Утас: 99165416/ 
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
  • Орос хэлний мэдлэгтэй;
  • Бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн зохих шалгуурыг хангасан байх;
  • Ял шийтгэлгүй, ял эдэлж байсан бол ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан;
  • 17-25 хүртэл насны.
Бакалаврт /бэлтгэл/ тавигдах шаардлага
  1. Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:
  • Захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил А, В буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй  ажилласан байх;
  • Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх.
  1. Суралцагчдад тавигдах тусгай шаардлага:
  • 2 болон түүнээс дээш улирал дараалан амжилттай суралцан 3.0-аас доошгүй голч үнэлгээтэй;
  • Суралцаж байх хугацаанд сахилга ёс зүйн  зөрчил дутагдал гаргаж ямар нэг арга хэмжээ авахуулаагүй;
  • Бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолттой;
  • Суралцагч өмнө нь гаргасан визийн ямар нэг зөрчилгүй байх.
Бүрдүүлэх материал:
  • Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Боловсролын гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүрэн дунд сургууль төгссөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;
  • Албан хаагчид ажлын газрын тодорхойлолт;
  • Иргэний ял шийтгэлтэй эсэх талаар лавлагаа;
  • Одоо суралцаж буй оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь;
  • Бүртгэлийн хураамж 25.000/бэлэн/ төгрөг