L O A D I N G
logo

“Монгол Улсын баатрууд ба тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага” сэдэвт үзэсгэлэн зохион байгууллагдав

  • Jun 20, 2020
Их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрхлэгч, доктор, хурандаа Ж.Өвгөнбүргэд хообий булангаа хамт олондоо танилцуулж, өөрийн цуглуулгаа сонирхууллаа.
Тус цуглуулгад Монгол Улсын 16 баатрын баримал, түүний холбогдолтой ном зохиол, дурсгалын эд зүйлс, хилийн анги, салбарын онцлогыг харуулсан дурсгалын баримлууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын читон, хүндэт тэмдэг, медиалон, дурсгалын зүйлс, Чингис хаан ба түүний дайчдын баримал зэрэг 150 гаруй үзвэр байхаас гадна түүний туурвисан ном, гарын авлага, сэтгүүл, сонинд бичигдсэн өгүүлэл нийтлэл, шагнагдсан өргөмжлөл, баярын бичиг, цуглуулсан эрдэм шинжилгээний хурлын урилга, өөрийн сонирхож цуглуулсан нийтлэл бусад судалгааны материалууд нийлээд 650 гаруй бүтээл, үзмэрийг дэлгэн тавьсан нь судлаач нарт шинэ сэдэл төрүүлсэн, үр өгөөжтэй үйл ажиллагаа болов.
Хурандаа Ж.Өвгөнбүргэд энэхүү үзвэрээ улам олшруулж, Хилийн цэргийн баяраар Хилийн албаны сургуулийн багш, сонсогчдын дунд, Шинжлэх ухааны ажилчдын өдрөөр Их сургуулийн нийт багш, албан хаагч, оюутан, суралцагч нарт танилцуулах, улмаар хилийн анги, салбарын хилчдэд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа үзэсгэлэнгийн үеэр дурдлаа.
Энэхүү үйл ажиллагаа нь ахмад үеийн баатарлаг үйлсийг сурталчлан таниулах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэгдсэн ажил болов.
Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд бөгөөд Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ дотоод хэргийн их сургуулийн анхны читон, цагдаагийн байгууллагын ховор тэмдэг, цагаан шонхор шувууны хүрэл баримал зэрэг үзмэрийг хурандаа Ж.Өвгөнбүргэдэд дурсгал болгон цуглуулгыг баяжуулав.
                                                                          СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА